Бидэнтэй нэгд

Нийгэм

М.Намжилмаа: Манай буриадад нэгдүгээр ангийн сурагч ч есөн үеэ нэрлэнэ

Нийтэлсэн

Ураг удмаа мэдэхийн цаад учрыг ухаж ойлгоогүй хүн олон. Гэтэл удам судраа мэдэж ойшоохгүйгээс болж ураг холбож цус ойртох аюул Монгол үндэстэнд нүүрлэснийг хүн судлаач эрдэмтэд нотолсон. Эрдэмтдийн үздэгээр есөн үе дотроо ураг холбох нь аюултай.

Харин есөөс дээш бол “хар” элгийн хүн болдог гэдэг. Өнөө цагт ес байтугай өөрөөсөө дээш хоёр, гурав дахь үеэ мэдэхгүй хүмүүс олширч байгаа гэхэд үнэнээс зөрөхгүй. Тэгвэл Буриад зон олон хүн бүр хамгийн багадаа есөн үеэ нэрлэх уламжлалаа хадгалж иржээ. Буриад зон олны төлөөлөл Махбадарын Намжилмааг ярилцлагынхаа зочноор урилаа. “Манай суманд гадаа тоглож байгаа зургаан настай хүүхдээс асуухад л есөн үеэ нэрлэнэ” гэж ярих Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн, ахмад багш М.Намжилмаа өдгөө 11 дэх үеийнхээ угийн бичгийг хөтлөөд байгаа юм. Энэ гайхалтай эмэгтэйг Улс төр, шуурхай мэдээллийн WWW.POLIT.MN сайт “Нэг өдөр” буландаа онцолж байна.

“ААВ МААНЬ УГИЙН БИЧГЭЭ БОСОО МОНГОЛ БИЧГЭЭР ХӨТӨЛЖ ҮЛДЭЭСЭН”

М.Намжилмаагийнх өвөг дээдсээсээ угийн бичгээ хөтөлж уламжлуулж иржээ. Аав нь 1940-өөд оноос буюу бичиг үсэг тайлагдсан цагаасаа угийн бичгээ хөтөлж үр хүүхдүүддээ үлдээсэн байна. М.Намжилмаа Дашбалбар сум болон аймагтаа 40 гаруй жил багшилжээ. Тэрээр “Миний мэдэхээр аав маань 20-иод настай байхдаа бичиг үсэг мэддэг болсноосоо хойш босоо бичгээр хөтөлсөн гар бичмэл бүхий дэвтэр нь бий. Эгч бид хоёр уламжлалыг үргэлжлүүлж хөтлөөд одоо арван нэг дэх үе дээрээ явж байна.

Анх өөрсдөө хөтөлж эхэлсэн бол сүүлдээ айл бүхэн угийн бичгээ хөтлөх ёстой юм байна гэж бодож сумынхандаа зааж, угийн бичиг хөтлөх загварыг нь гаргаж өгсөн. Дээхэн үед зөвхөн эцэг талаа хөтөлдөг байсан бол бид 1970 оноос хойш хөтлөхдөө ээжийнхээ талыг оруулсан. Эгч бид хоёул багш мэргэжилтэй.

Дашбалбар суманд гадаа гүйж яваа ямар ч хүүхдээс асуусан есөн үеэ нэрлэж чадна. Харин манай удмынхан 11 үеэ хэлнэ.

Анх хичээл заахдаа л “Чи уг удмаа мэдэх үү” гэж ангийнхаа хүүхдүүдээс асуудаг байлаа. Мэдэхгүй бол аав, ээжээсээ асуугаад бичиж ирээрэй гээд явуулдаг. Ер нь манай буриад зон олонд хүн бүр сургуульд орохоосоо л есөн үеэ нэрлэдэг уламжлалтай. Айлд орж ирсэн хүүхэд бүрээс есөн үеийг нь асуудаг ёсон бий. Нэрлэж чадвал чихэр жимс, цагаан эдээ тэргүүтнээр урамшуулна. Мэдэхгүй бол мэдээд ирээрэй гээд явуулдаг.

Манай сумын хүүхэд болгон есөн үеэ мэднэ. Бага ангиас нь өв уламжлалын хичээл заадаг. Тэр хичээлээр уг удмаа мэдүүлэх үүднээс есөөс дээш үеийг нь нэрлүүлж, авга, нагац бүлгээр нь цээжлүүлдэг. Дашбалбар суманд гадаа гүйж яваа ямар ч хүүхдээс асуусан есөн үеэ нэрлэж чадна. Харин манай удмынхан 11 үеэ хэлнэ. 2013 онд угийн бичгийн ном гаргаж хамаатан садан, үр хүүхдүүддээ тарааж манай удамд хэн гэдэг ямар хүн байсныг хэлж ойлгуулж өгсөн. Арван жилийн дараа дахиад угийн бичгийн ном гаргана. Манайх таван хүүхэдтэй. Угийн бичгээ том хүүдээ залгамжлуулаад явна. Угийн бичгийг анх сар, нар хэлбэрээр бичиж үзсэн ч цаасан дээр багтдаггүй юм билээ. Харин шугаман хэлбэрээр бичвэл нэг хуудсанд овоо олон нэр багтаж байсан.

Аав, ээж, өөрийн, хүүхдүүдийнхээ үеийг баганаар нь ангилж байна. Жишээлбэл, миний аав Доргоши галзууд омгийн хүн байхад ээж нохой ураг хүгдүүд омгийнх. Харин арван нэг дэх үе маань Шар чоно, дараагийнх нь Хар чоно гэж байж. Есөн үе дотроо нэг омгийнхон ураг холбохгүй гэсэн хатуу уламжлалтай. Дээхэн үед бол нэг омгийнхон хоорондоо хадаг тавих тохиолдол их байсан юм билээ. Омгийг нь асуугаад зул бадрааж, хадгийг нь хүлээж авахгүйгээр буцаадаг байсан гэдэг. Одоо ийм зүйл тохиолдохгүй мэт боловч нөгөө талаас угийн бичгээ хөтөлдөггүй, удам угсаагаа мэддэггүйтэй холбоотой байх. Ер нь хадаг тавихдаа уг удмаа танилцуулдаг заншилтай байх хэрэгтэй” гэлээ.

“МАНАЙ УДАМД ДӨРВӨН ДАЙЧИН БАЙСАН”

М.Намжилмаагийн омгийнхон Баргабаатар угшилтай. Түүний өвөг эцэг нь Баргабаатарын гурван эхнэрийн нэг Хорилдайгийн үр хойч гэж үздэг аж.11 үеэрээ салбарласан Доргоши галзууд омгийнхон өдгөө 500 гаруй өрх 1000 дөхсөн өнөр бүл болжээ. Угийн бичгээ хөтлөхөөс гадна зарим онцлог хүмүүсийнхээ үйл хэргийг тодруулж дурсамжийг нь үр хойчдоо таниулах ажлыг хийж буй талаараа “Угийн бичгээс харахад ээжийн дөрвөн ах нь дайнд явсан байсан. Мундаг явсан хүмүүсээ даган дуурайх, хүүхдүүдээ таниулах үүднээс дурсамжийг бичиж байна. Саяхан би дөрвөн сар гаруй явж байж Батлан хамгаалах яам, Тагнуулын газрын төв архиваас нагац нарынхаа дайнд явсан лавлагааг авч хавсаргалаа.

Хамгийн бага нагац маань баруун хилийн тулгаралтад оролцсон байна. Мөн манай удамд улсын аварга малчин, Хөдөлмөрийн баатар ч бий. Материалыг нь бүрдүүлэх шатандаа явна. Энэ судалгаа үргэлжилнэ. Саяхан судлаач багштайгаа ярилцаж байхад гадаад хүнтэй суусан хүмүүсээ угийн бичигтээ хэрхэн оруулах асуудлыг хөндлөө. Манай суманд гадаад хүнтэй суусан нь цөөнгүй бий. Тэр хүмүүсийг ч гэсэн угийн бичигтээ оруулах учиртай. Тухайн иргэн болоод үр хүүхэд нь Монголын иргэн шүү дээ” гэв.

Хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь л хэний хүүхэд, ямар овог удамтай гэж асуудаг бол дунд ангиас нь ёс заншил ахуй амьдралын хичээлээр угийн бичгийн ач холбогдлыг заадаг гэнэ.

Дашбалбар суманд угийн бичиг хөтөлдөггүй айл байхгүй. М.Намжилмаа болон түүний эгч өөрсдөө хөтөлж эхэлснээс хойш аймаг, сумынхнаа шахаж, зааж зөвлөснөөр 1991 оноос бүх айл угийн бичгийг эрчимтэй хөтөлж эхэлсэн байна. Хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь л хэний хүүхэд, ямар овог удамтай гэж асуудаг бол дунд ангиас нь ёс заншил ахуй амьдралын хичээлээр угийн бичгийн ач холбогдлыг заадаг гэнэ. Омог дундаа ураг холбож болохгүй, хүндэлж овоо тахилгаа хийж танилцах ёстой зэргээр ач холбогдлыг нь таниулдаг аж.

М.Намжилмаа “Судлаачид Чингисээс хойшхи 40 гаруй үеийг судалсан байдаг. Үүн дээр манай удмын 11 үеийг нэмбэл 50 гаруй үеэ мэддэг гэсэн үг. Ураг төрлөө мэдэхгүй нь удам угсаа болоод Монгол үндэстэнд ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд маш их ярьж байна. Ураг холбосны аюул нь янз бүрийн согогтой, оюуны хомсдолтой сэтгэх бодох чадваргүй хүүхэд төрөх байдлаар илэрч байна. Цаашид улам гүнзгийрвэл үндэстэн мөхөх аюултайг харуулсан Английн хаан угсаатны жишээ бий. Тиймээс угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг иргэд ухаарч ойлгох хэрэгтэй. Төрийн бодлого ч чухал байна” гэсэн юм. М.Намжилмаа хэдийгээр гавьяаны амралтдаа гарч нийслэлд суурьшсан ч олимпиадад хүүхэд бэлтгэх зэргээр аймаг сумандаа очихдоо байгууллага хамт олон, иргэдэд угийн бичгийг зөв хөтлөх талаар сургалт хийж ураг төрлөө таньж мэдэх эрдмийг түгээсээр явна.

С.Уянга
Эх сурвалж: www.polit.mn

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн