Дэлхий

Их Британид хөл хориог 3 долоо хоногоор сунгалаа

Нийтэлсэн

Британид коронавирусийн халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгааг сааруулах үүднээс улс орон даяар 3 долоо хоногийн турш хөл хорио тогтоогоод байсан. Тэгвэл өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд сунгаж, дор хаяж 3 долоо хоног үргэлжлүүлэхээр болжээ.

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэдийг дараах 4 тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг уриалсан хэвээр байна. Үүнд:

  • Хүнсний дэлгүүр, эмийн сан орох
  • Өдөрт нэг удаа биеийн тамирын дасгал хийхээр гарах
  • Эмнэлгийн тусламж эрэх, бусдыг асрахаар гарах
  • Гэрээсээ ажиллах боломжгүй, ажил үүргээ ажлын байрнаасаа зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай хүмүүс ажилдаа явах

Хөл хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд цагдаагийн алба хаагчид хяналт тавих бөгөөд илэрсэн зөрчилд торгууль оногдуулах юм байна. Иймд Британид оршин суугаа монгол иргэд суугаа орны түр журмыг чанд мөрдөхийг хүсье.

Монгол Улсын онцгой комиссоос 4 дүгээр сарын 17-нд Сөүл–Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан нь цуцлагдсан бөгөөд дараагийн шинээр үйлдэх нислэгийн талаарх мэдээллийг Улсын онцгой комиссоос одоогоор гаргаагүй байна.

Эх сурвалж: Лондон дахь МУ-ын ЭСЯ

Exit mobile version