Дэлхий

Бразилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайдаа сольжээ

Нийтэлсэн

Бразил улсын Ерөнхийлөгч Жайр Болсонаро коронавирусийн эсрэг хийж буй арга хэмжээ нь хангалтгүй байна гэж үзэн Эрүүл мэндийн сайдаа ажлаас нь халлаа.

Халагдсан сайд Луис Энрике Мандетта Твиттер хуудсандаа “Би халагдах болсон мэдэгдлээ дөнгөж сая сонслоо” гэж бичин ажлын хамт олондоо талархал илэрхийлж түүнийг орлох хүнд амжилт хүссэн байна. Шинэ Эрүүл мэндийн сайдаар Ерөнхийлөгч Болсонарогийн сонгуулийн кампанит ажилд тусалж байсан Нэлсон Тэч ажиллахаар болжээ.

2018 оны арваннэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдаар томилогдож байсан Луис Энрике Мандетта олон нийтийн хөл хөдөлгөөнийг хорих, сургууль бизнесүүдийг хаах төрийн шийдвэрийг дэмжиж байв. Гэвч тэрээр Ерөнхийлөгч Болсонаротой үзэл бодлын зөрчилтэй байсан ба Ерөнхийлөгч эрүүл мэндийн яамны зөвлөгөөг зөрчин өөрөө нарийн боовны дэлгүүрт орж хүмүүстэй уулзан мэндчилж, тэврэлдэн гар барьж байсан аж.

Бразил улсад одоогоор 30’683 тохиолдол бүртгэгдэж 1947 хүн нас бараад байгаа бөгөөд үүнээс 14’026 нь эдгэсэн байна. Дөрөвдүгээр сарын 04-нд 10 мянган хүн халдвар аваад байсан тус улсад халдвар авагсад хоёр долоо хоногийн дотор гурав дахин нэмэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

Exit mobile version