Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Н.Ургамалсувд: “Ковид-19”-ийн нөлөөгөөр эдийн засгийн өсөлт хамгийн багадаа 1 нэгж хувиар саарна

Нийтэлсэн

Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 9 хувь болголоо. Хэдийгээр энэ үзүүлэлт сүүлийн жилүүдэд байгаагүй бага түвшин болж байгаа ч яг өнөөгийн нөхцөлд бий болоод буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хангалттай дэмжлэг болж өгч чадах уу?

– Бүхий л Төв банкнууд бодлогын хүүг бууруулах замаар шоконд хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэгэхээр энэ нь хангалттай юу, үгүй юу гэдгийг нөгөө талаас нь асуувал бид энэ удаагийн шокийг гүйцэд таньсан уу, үгүй юу гэж болох юм. Одоогоор “КОВИД-19” вирусийн тархалтын цар хүрээ өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Түүний эсрэг авч буй улс орнуудын хариу арга хэмжээ нь 7 хоног тутамд өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ удаагийн шийдвэрийг хангалттай, эсвэл үгүй гэж шууд дүгнэхэд хэцүү. Яагаад гэвэл бид шокоо бүрэн хэмжээгээр хангалттай таньж дуусаагүй байна гэсэн үг. Тэгэхээр ямартай ч одоогоор ороод ирчихсэн байгаа шокийн хэмжээнд хангалттай гэж хэлж болно. Бид аль болох мөнгөний бодлогын хүүг шок хэлбэрээр бус бага хэмжээгээр, шат дараатайгаар бууруулах нь илүү үр нөлөөтэй гэж үздэг. Тийм учраас мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсан нь дотоод эрэлтийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

Төв банкнууд бодлогын хүүгээ бууруулж, хэт зөөлөн бодлого руу шилжиж байна. Тэгэхээр Төв банкнуудын бодлогын хүүгээ бууруулж байгаа шийдвэр нь яг ямар аюулаас сэргийлж, хамгаалж байгаа шийдвэр болох вэ?

– Ерөнхийдөө улс орнуудын нөхцөл байдал адилхан байгаа. Өөрөөр хэлбэл, Коронавирусийн тархалтын улмаас тодорхой хориг арга хэмжээнүүд тавигдсанаар үйлдвэрлэлүүд буурч байна. Үүнийг дагаад иргэдийн цалин орлого, хэрэглээ буурах эрсдэлийг үүсгэж байгаа. Тэгэхээр Төв банкнууд үүний эсрэг эрэлтийг дэмжих, хэрэглээг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг авч байна гэсэн үг.

Бусад арга хэмжээнүүдийн хувьд хэрхэн тодорхойлж байна вэ?

– Заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувь болгосон. Энэ нь банкуудын зээл олгох чөлөөт эх үүсвэрийг нэмэгдүүлж байгаа. Энэ нь богино хугацаанд шууд үр дүнгээ өгөх бодлогын арга хэмжээ болсон. Нөгөө талаас заавал байлгах нөөцийг бууруулсан нь зээлийн өртгийг бууруулна. Өөрөөр хэлбэл, 100 төгрөг тутмын 10.5 төгрөгийг Монголбанкинд байршуулдаг байсан бол одоо 8.5 төгрөг болсон. Тэгэхээр энэ нь зээл гаргах төгрөгийн эх үүсвэрийн зардлыг бууруулж өгч байна. Гуравдугаарт, бид хүүний коридорыг нарийсгасан. Бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар бууруулсан. Дээр нь хүүний коридорыг 1 нэгж хувиар бууруулахаар банкуудын санхүүжилт авах эх үүсвэрийн өртөг 2 нэгж хувиар буурч байгаа юм. Банкууд мөнгөн урсгалаа тооцоолсон байгаа.

Гэтэл Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор орох урсгал нь буурах эрсдэл өндөр байгаа. Гарах урсгал нь өндөр хэвээр байгаа үед орох урсгал нь багассанаар банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тийм учраас Монголбанк банкуудад олгох эх үүсвэрийнхээ хүүг бууруулж, банкуудад хямд эх үүсвэр татах боломжийг нь нээж өгч байгаа юм.

Зээлийн эх үүсвэрийн өртгийг хямдруулах эрэлт хэрэгцээ их байх шиг байна. Тэгэхээр энэ арга хэмжээ валют талдаа ямар нөлөө үзүүлэх бол?

– Төгрөгийн ханш сулраад эхлэхээр пассивын долларжилт буюу доллараар хадгаламж хийх байдал нэмэгддэг. Энэ хандлага сүүлийн улирлуудад нэлээд ажиглагдаж байгаа. Тэгэхээр бид төгрөгийн заавал байлгах нөөцийг бууруулаад, долларын заавал байлгах нөөцийг бууруулаагүй шалтгаан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, бид долларжилтыг аль болох бууруулж, аль болох төгрөгөөр эх үүсвэр татах сэдлийг үүсгэхийг зорьж байгаа юм. Хадгаламжийн хувьд ийм байгаа бол зээлийн хувьд ханш суларч байгаа үед угаасаа л буурах хандлагатай байдаг. Энэ утгаараа зээлийн долларжилт буурч байгаа.

Инфляцийн хувьд Монголбанкны зорилтот түвшнээс бага байгаа. Үүнд юу нөлөөлж байна вэ. Цаашдын төлөв нь ямар байна вэ?

– Эрэлтийн шалтгаантай инфляци өнгөрсөн жилүүдэд харьцангуй алгуур нэмэгдэх трэндтэй байсан. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляци нь нийт Инфляцийн хэлбэлзлийн дийлэнхийг тайлбарлаж байсан. Бид тухайн үед нь тайлбарлаж байсан. Махны үнэ, хатуу түлшний үнэ, шатахууны үнийн өсөлтүүд Инфляцийн хэлбэлзэлд хүчтэй нөлөө үзүүлж байсан.

Энэ нөлөөлөл сүүлийн үед буураад байгаа. Ялангуяа шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурчихлаа. Дээрээс нь хатуу түлшний үнэ сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотойгоор тогтворжиж байна.

Харин махны үнийн нөлөө хэвээр хадгалагдаж байна. Махны үнийн хувьд өнгөрсөн 5, 6 дугаар сард гол өсөлт нь гарсан. Тэгэхээр суурь үеийн нөлөө арилах арай болоогүй байна. Дээрээс нь нэгдүгээр сарын сүүлийн 7 хоногт нэлээд өссөн. Хоёрдугаар сарын эцсийн байдлаар инфляци улсын хэмжээнд 6.4, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувьтай болж өссөн байгаа. Үүний дийлэнх буюу 2.3 нэгж хувийг махны үнийн өсөлт тайлбарлаж байгаа. Эрэлтийн шалтгаантай Инфляцийн хувьд шинэ Коронавирусийн нөлөөллөөр буурна гэж харж байгаа. Тийм учраас бид нийт Инфляцийн төсөөллийг бага зэрэг бууруулсан. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляци тодорхой хэмжээнд үүсэх эрсдэл бий. Гэхдээ хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нөөцийг харвал Монгол Улс энэ жил боломжийн хэмжээнд махны нөөцөө бүрдүүлсэн гэж байгаа. Тэгэхээр махны хувьд гайгүй байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Импортын зарим гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хувьд хилийн хориг удаан хугацаанд тавигдахтай холбоотойгоор нийлүүлэлтийн хэлбэлзэл үүсэх эрсдэл бий. Гэхдээ гурилын нөөц одоогоор хангалттай, мөн нэмэлт нөөц бүрдүүлж байна.

Ерөнхийдөө гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хувьд харьцангуй гайгүй байгаа. Гол эрсдэл юу байна вэ гэхээр махны экспортын хувьд хориг арга хэмжээ тавьсан. Хориг арга хэмжээг цуцалсан тохиолдолд Хятадын талаас мах импортлох эрэлт нэлээд өндөр байгаа.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилд гахайн ханиад гарсан. Дээрээс нь шувууны ханиад гарчихлаа. Мөн “КОВИД-19”-ын тархалттай холбоотойгоор далайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт нэлээд буурч байна. Тэгэхээр бусад мах буюу хонь, үхрийн махны эрэлт нэмэгдэж байгаа. Тиймээс бидний хувьд үүнтэй холбоотойгоор нойтон махны нийлүүлэлт нэмэгдэх хүртэл махны экспортын хоригийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.

Төв банкны хувьд өндөржүүлсэн бэлэн байдал зургадугаар сар хүртэл үргэлжилбэл, эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2.0 хувь хүртэл буурна гэж байсан. Үүнээс хойш эдийн засгийн өсөлтийн төсөөлөлд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?

– Би ярилцлагын эхэнд хэлсэнчлэн бид шокоо бүрэн хэмжээнд таниагүй байгаа. Тэгэхээр төсөөллийг шинэчлэхийн тулд шокоо бүрэн хэмжээгээр, тоо хэмжээгээр илэрхийлэх шаардлагатай болно.

Глобал орчноос үүдэлтэйгээр “КОВИД-19”ийн эдийн засгийн нөлөө Монгол улсад аль аль сувгаар илүү орж ирэх магадлалтай байна вэ?

– Том дүр зургаар нь харвал бид ойрын хугацаанд шокоо таньж чадахгүй. Тэгэхээр бид хувилбар төсөөллүүдээ хийж байгаа. Одоогийн мэдээллүүдэд суурилаад, хамгийн багадаа ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн ихдээ ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг харахаар таны хэлсэнчлэн эдийн засгийн өсөлт хамгийн муугаар бодоход 2.3-2.5 хувь хүртэл буурахаар байгаа. Хамгийн сайнаар төсөөлөхөд эдийн засгийн өсөлт бидний өмнө нь төсөөлж байснаас 1 нэгж хувиар буурч, 4.14.2 орчимд хүрэхээр төсөөлсөн. Бодит амьдрал хамгийн муу болон хамгийн сайн төсөөллүүдийн дундуур, хаа нэг хэсэгт л тусах болов уу.

Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент2 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр2 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм2 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм2 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм2 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа