Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Хүсэлт гаргасан иргэнд COVID-19 шинжилгээг ХӨСҮТ үнэгүй хийнэ. Мөн утсаар дуудаж шинжлүүлж болно

Нийтэлсэн

Хоёр хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 14-ний өдөр “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс авсан түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарч, иргэдийг айдаст автуулсан тохиолдол болсон.

Аз болоход ХӨСҮТ-өөс уг шинжилгээг баталгаажуулахаар дээж авч, PCR-аар дахин шинжлэхэд COVID-19 халдвар аваагүй нь батлагдсан.

Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан мэдээлэл хийх үеэрээ “Дараагийн удаа ийм тохиолдол гарсан ч бид ажлаа хийх л болно. Улс төрийн шалтгаан хэлээд суухгүй. Сэжиглэж байгаа бол шинжилгээ хийнэ. Сөрөг гарсан тохиолдол 3 сая 300 мянган хүн дотор 30 хүн гэсэн үг биш. PCR-ийн оношилгоо хийсэн 3,000 хүний дотор л 30 хүн байна гэсэн үг. Цаана нь байгаа үгүйг бид мэдэхгүй.

Иргэдэд хэлэхэд өвөл хүнд өвдсөн гэж өөрийгөө сэжиглэж байгаа бол энэхүү хурдан оношлуураар шинжлүүлээд биед нь эсрэг биет төрсөн байгаа эсэхийг үзэх хэрэгтэй. Яам эмнэлгүүддээ үүнийг зөвшөөрөөсэй гэж бодож байна” гэсэн юм.

Түргэвчилсэн оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг ДЭМБ-аас одоохондоо зөвлөмж болгоогүй, эцсийн шинжилгээний дүн биш ч урьдчилсан байдлаар эрсдлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг мэргэжлийн байгууллага тайлбарладаг.
“Хувийн эмнэлгүүд түргэвчилсэн оношлуур ашиглах нь сайн хэрэг”
Тиймээс бид тус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хүсэлтээрээ түргэвчилсэн оношлуураар оношлуулах боломж байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулсан юм.

Тэрбээр хэлэхдээ “Хувийн эмнэлгүүд иргэдийг түргэвчилсэн оношлуураар оношлох нь чөлөөтэй. Ингэх нь сайн хэрэг учраас бид хорихгүй.

Гэхдээ түргэвчилсэн оношлуураар оношлоод, эерэг гарсан тохиолдолд бидэнд эхлээд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр бид нарийн шинжилж байж нийтэд мэдээлэх ёстой. Тэгэхгүй бол Сонгдо эмнэлэг дээр болсон тохиолдол шиг улс орноороо сандарч, бужигнана.

Түргэвчилсэн оношлуур бол чимээ өгч байгаа хэрэг болохоос шинжилгээний эцсийн хариу биш” гэв.

Томоохон хувийн эмнэлгүүдэд оношлуур байхгүй байна
Улаанбаатар хот дахь “Гранд мед”, “Интермед”, “Улаанбаатар Сонгдо”, “Мөнгөн гүүр”, “Гурван гал” зэрэг томоохон эмнэлгүүд түргэвчилсэн оношлуураар иргэдийг оношлох боломжтой байгаа эсэхийг тодруулахад одоогоор оношлуур байхгүй гэсэн хариу өглөө.

Харин “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг “Зөвхөн өндөр халуурсан тохиолдолд л түргэвчилсэн оношлуурыг ашигласан. Тэрнээс биш, зөвхөн ХӨСҮТ л шинжилгээ хийнэ” гэсэн тайлбар өглөө.

Эргэн сануулахад, зөвхөн дээрх эмнэлгийн өвчтөний шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч байсангүй.

Тодруулбал, гуравдугаар сарын 18-ны өдөр Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар үзэхэд эерэг гарсан ч PCR-ийн нарийн шинжилгээгээр үгүйсгэгдсэнийг мэдээлж байв.

Энэ талаар Д.Нямхүү хариулахдаа “Түргэвчилсэн оношлуураар хийгдсэн шинжилгээн дээр PCR-аар дахин шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. Гэхдээ бид шинж тэмдэг болон эрүүл мэндийн байдлыг хянаж байна” гэж хариулж байсан юм.

“Өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзвэл иргэд ХӨСҮТ-д хандаж болно”

Гаднын зарим улс, орон тус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ олноор нь COVID-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХӨСҮТ-ийн захиралтай биечлэн уулзаж, зарим хүн хүсэлтээрээ шинжилгээ өгье гэж байгааг зохицуулах үүрэг чиглэл өгсөн гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Д.Нямхүү дуулгасан бөгөөд “ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдээд буй.

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ-д Өмнөд Солонгосын ЭСЯ, Хятадын ЭСЯ-наас өгсөн оношлуураар шинжилгээ хийх өрөө нэмэгдсэн билээ.

Лабораторийн шугам нэмэгдсэн учир зарим хүний хүсэлтийг үндэслэн коронавирус илрүүлэх шинжилгээ авах боломжтой боллоо” хэмээн мэдэгдэж байсан юм.

Иргэд хүсэлтээрээ шинжилгээ өгч болох эсэхийг Д.Нямхүү захирлаас өчигдөр дахин тодруулахад “Иргэд өөрийгөө шинжилгээ өгөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ өгөх хүсэлтээ тавихад сорьц авч, шинжилж өгнө.

Дэлхий дахинаа аймшигтай юм болж байгаа энэ үед шинжилгээ өгөхөд үнэ төлбөр байхгүй. Бүр болохгүй бол холбогдох утсаар дуудаж, шинжилгээ өгч болно” гэв.

“Түргэвчилсэн оношлуурын хариуг ХӨСҮТ баталгаажуулсны дараа нийтэд мэдээлэх журам гарна”

Өмнөд Солонгосын ЭСЯ болон тус улсын “Сэжүн” компаниас 3,000, Хятад улсын ЭСЯ-наас 5,000 оношлуур хандивласнаас гадна иргэд, аж ахуйн нэгжээс ч түргэвчилсэн оношлуурыг хандив болгосоор байгаа билээ.

Аль болох олон хүнийг оношилж, халдварын тохиолдлуудыг эрт илрүүлэх нь коронавирусийн тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэж судлаачид үзэж буй.

Тухайлбал, Герман болон Их Британи улсад нөхцөл байдал эрс өөр байгаагийн ялгаа нь иргэдээ оношилсон оношилгооны тоо хэмжээ, цар хүрээ гэж гаднын хэвлэлүүд жишээгээр тайлбарлан бичиж байна.

Гуравдугаар сарын дундуур Герман улс өдөрт 103,000 хүнийг оношилж байхад Их Британид ердөө 5,000-ыг оношилж чадаж байжээ.

Мөн БНХАУ, БНСУ ч иргэдээ шинжилгээнд олноор нь хамруулж, халдварын тохиолдлуудыг илрүүлж байсныг санах хэрэгтэй.

Сонгдо эмнэлэг дээр болсон үйл явдалд тулгуурлан өмчийн хэлбэр үл харгалзан эрүүл мэндийн байгууллагууд хурдавчилсан оношлуур ашиглаж болох ч хариуг ХӨСҮТ дахин баталгаажуулсны дараа тухайн иргэнд болон олон нийтэд мэдээлэх журам гаргах талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдэгдээд байна.

Хэдийгээр манай улсад дотоодод халдвар тархаагүй байгаа ч эрсдлийн үнэлгээгээр тархах эрсдэл маш өндөр хэвээр байгааг мартаж болохгүй.

Иймд хэрвээ уг журам хэрэгжиж эхэлбэл иргэд сайн дураараа хувийн эмнэлэгт оношлуулах боломжтой болж, хүн амын дунд халдвар тархах, тархсаныг эрт илрүүлэн арга хэмжээ авахад томоохон ахиц гарч болох юм.

Гэхдээ мэдээж иргэд уг халдвараас урьдчилан сэргийлэхдээ нэн тэргүүний арга болох амны хаалт тогтмол хэрэглэх, гараа савандаж угаах, хүмүүстэй зайнаас харьцах зарчмаа баримтлах нь чухал.

CGTN мэдээ21 цаг өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Улс төр2 өдөр өмнө

Исэгахама ояката: Сүмогоор дамжуулан Монголын хөгжилд хувь нэмэр оруулсаар байх болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

“1.5 тэрбум хүн амын шинэчлэл рүү замнах” шинэ төсөл боловсрууллаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Вьетнамын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг эрчимжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараажээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Цөлд дэлгэрсэн цэцэг

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа