Эрүүл мэнд
Д.Нямхүү: Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хийж байна
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.17/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Сэлбэ, Ивээлэн, Баянбуурал амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дууссан тул хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг гарсан тул гэрийн дэглэмд шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар 243 хүн эмчилгээ хийлгэж байна. Замын-Үүдээр орж ирсэн хүмүүсээс нэг сэжигтэй тохиолдлын сорьц ирж байна”