Нийгэм

Д.Нямхүү: Голомт банк, Францын компаниас хандивласан нийт 200 сая төгрөгийг ХӨСҮТ-ийн бүх ажилтнуудад тэгш хуваарилсан

Нийтэлсэн

Коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг эмчлэх чиглэлээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд илүү цагийн цалин хангамжийг хэрхэн олгож байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хариуллаа.

Тэрбээр, Манай эмнэлгийн 1.5-1.6 саяын цалинтай эмч хүн халдварын энэ үед дунджаар 4.5 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч, туслах мэргэжилтнүүд ч мөн адил үндсэн цалин нь хоёр дахин нэмэгдэж байна. Цалин, илүү цагийн мөнгөө эмч, мэргэжилтнүүд цаг тухайдаа авч байна. Манай эмч, мэргэжилтнүүд халдварын онцгой үеийн цалин хангамжтай холбоотой гомдол гаргаагүй.

Голомт банк болон Франц өвчтөний ажилладаг компаниас тус бүр 100 сая төгрөг хандивлаж, ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд цалингийн дэмжлэг болгон олгохыг хүссэн. Мөн УОК-оос онцгой үеийн нэмэгдэл олгосон. Энэ бүх хандивыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэн нийт 800 ажилтандаа тэгш хуваарилсан. Бүгд ачааллаа хуваалцаж ажиллаж байгаа учир шударга хуваарилалт хийсэн. Манай эмнэлэгт цалин мөнгөтэй холбоотой ямар ч хэл үг гараагүй гэлээ.

Exit mobile version