Нийгэм

Фитнесс болон сургалтын төвд нэг дор 10-аас олон хүн цуглуулахгүй

Нийтэлсэн

Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоосон.

Тэгвэл дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас нийслэлд ирүүлсэн хүсэлт, холбогдох судалгаанд үндэслэн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан стандартын шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клуб, цөөн хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээх захирамж гаргалаа.

Эдгээр байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа ЭМЯ-наас зөвлөмж болгосноор:

Үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжиж дотогш нэвтрүүлэх
Ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийх
Нэг дор 10-аас олон хүн цуглуулахгүй
Тоног төхөөрөмжүүдийг 1.5 метрээс дээш зайнд байрлуулах
Цаг тутамд 10 минутаас дээш хугацаанд салхивчийг онгойлгох зэрэг шаардлага тавих юм байна.
Шаардлагын биелэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага хянаж ажиллана хэмээн өнөөдөр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Exit mobile version