Энтертайнмент

Леонардо Ди Каприогийн шинэ санаачилга

Нийтэлсэн

Холливудын од, жүжигчин Леонардо ди Каприо олон орныг хамарсан цар тахалд нэрвэгдэж орлогын эх үүсвэрээ алдсан хүмүүст туслахын тулд нэгэн шинэ санаачилга гаргаснаа мэдэгджээ. Тэрээр энэ санаачилгад нь нэгдэж, хандив цуглуулахад оролцсон шүтэн бишрэгчдэдээ түүнтэй хамт кинонд тоглох боломж олгоно гэж амласан байна.

Энэ кинонд тоглох Роберт де Ниротой хамтран цахим орчинд тавьсан бичлэгтээ энэ боломжийн эзэн болох шүтэн бишрэгчээ сугалаагаар тодруулна гэжээ. Хандиваар цугларах мөнгийг тэрээр коронавирусийн улмаас орлого, хөрөнгөө алдсан хүмүүст хоол, хүнс тараахад зарцуулах юм байна.

Exit mobile version