Нийгэм

Ой, хээрийн түймрийн улмаас нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Нийтэлсэн

Он гарсаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг долоон аймгийн 23 суманд нийт 31 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна.

Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98200 га талбай өртөж, гурван айлын өвөлжөө, нэг автомашин шатаж, нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Энэ сарын 16-нд  гарсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 51 дүгээр баг “Энхтал” гэх газар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөгжил багийн Тойн Баян-Уул гэх газар гарсан түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт энэ сарын 15-нд гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Exit mobile version