Орон нутаг

Архи согтууруулах ундааг сар бүрийн ЭХНИЙ ӨДӨР, долоо хоног бүрийн ЛХАГВА ГАРАГТ хориглов

Нийтэлсэн

Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 24-р хуралдаанаар аймгийн хэмжээнд сар бүрийн эхний өдөр, долоо хоног бүрийн лхагва гарагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглолоо.

Тус аймагт өнгөрсөн сард архи согтууруулах ундааг хязгаарласны улмаас олон үр дүн гарчээ. Тухайлбал аймгийн Цагдаагийн газарт ирдэг дуудлага эрс багассан, архины хамааралтай гэмт хэрэг 60 гаруй хувь буурсан байна. Харин архи худалдан үйлчилж эхэлсэн өдрөөс эхлэн зөрчил, дуудлага, гэмт хэрэг нэмэгдсэн байна. Иймээс архи согтууруулах ундаанд тодорхой хяналт тавьж дээрх өдрүүдэд худалдан борлуулахыг хориглолоо.

Exit mobile version