CRI Монгол радио
Үхань хот Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол болон нас барсан хүний тоог дахин хянаж шинэчилсэн байдлын тухай мэдэгдэл
“БНХАУ-ын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж эмчлэх тухай хууль”-йн 38-р зүйлийн 4-р заалт, “Олон нийтийн онцгой хэргийг зохицуулах тогтоол ”-ын 25-р зүйлийн 3-р заалт, “БНХАУ-ын статистикийн хуулийн хэрэгжилтийн тогтоол”-ын 19-р зүйл, “Хүн амын нас баралтын мэдээллийг бүртгэх хяналт удирдлагын журам(туршин хэрэглэх)”-ын 14-р, 15-р зүйл зэрэг дүрэм тогтоолд заасны дагуу, түүх, ард түмэн, нас барагсдад хариуцах зарчмыг мөрдөн, Ковид-19-ийн халдварын тухай бүх хотын мэдээллийг ил тод, тоо баримтыг зөв оновчтой байлгахыг баталгаажуулах зорилгоор Үхань хот Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хянах төв халдварын тухайн их өгөгдөл болон халдварт өвчин судлалын хяналт шалгалтын хэсгийг байгуулан, Хотын Эрүүл мэндийн хороо, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах төв, Нийгмийг аюулаас хамгаалах газар, Иргэний хэргийн газар, хууль эрхзүйн байгууллага, Статистикийн газар зэрэг байгууллага нэгжүүдтэй хамтран, Үхань хотын тахлаас урьдчилан сэргийлж хянах их өгөгдлийн мэдээллийн систем, Хотын оршуулгын тухай мэдээллийн систем, Хотын эм эмнэлгийн хяналт удирдлагын газрын Ковид-19-ийн халдварын тухай мэдээллийн систем, хотын Ковид-19-ийг шалгах нуклейн хүчлийн шинжилгээний систем зэрэгт бүртгэгдсэн тохиолдлуудыг онлайнаар харьцуулж, давхардсаныг нь хасаж, орхигдуулсныг нь нөхөн, халуурсан өвчтөний клиник, эмнэлэг, түр эмнэлэг, тусгаарлах газар, халдвар тархсан хороолол болон Нийгмийг аюулаас хамгаалах газар, Хууль эрхзүй, Иргэний хэргийн газар зэрэг байгууллагын харьяан дэх шорон, өндөр настнуудын асрамжийн байгууллага зэрэг газарт хүрч нэгийг ч орхигдуулахгүй бүхнийг хамруулах шаардлагын дагуу халдвар тархсан бүх нутагт хүрч тоо баримтыг бүртгэн, өвчтөний хувь хүний мэдээлэлтэй танилцан, эмчилгээний байгууллага, хороолол, анхан шатны цагдаагийн байгууллага, өвчтөний ажлын газар болон гэр бүлийнхэнтэй уг мэдээллийг тулган шалгахаар дамжин, 4-р сарын 8-ны өдрийн 24 цагийн байдлаар, халдвар авсан тохиолдлыг 325 нэмэн бүртгэсний улмаас нийт оношлогдсон тохиолдол 50333-д хүрч, халдвар авсан тохиолдлоос 1290 хүн нас барсныг нэмж бүртгүүлснээр нийт 3869 хүн нас барсан байжээ.
Эдгээр тоо баримт зөрөөтэй болсны шалгаан нь: Нэгт, тахал тархсан эхний үед өвчтөн огцом нэмэгдэж, эмчилгээний нөөц болон эмнэлгийн хүчин чадвар ноцтой хүрэлцэхгүй байсан тул зарим өвчтөн эмнэлэгт очиж амжилгүй гэртээ нас барсан юм. Хоёрт, халдварын оргил үед эмнэлгийн ачаалал ихтэй байсны дээр эмнэлгийн ажилтнууд авран эмчлэхэд анхаарлаа төвлөрүүлж байсан учир зарим тоо баримтын мэдүүлгийг хойшлуулсан, орхигдуулсан, буруу мэдээлсэн зэрэг байдал оршиж байгаа юм. Гуравт, Өвчтөнийг хүлээн авч эмчилсэн эмчилгээний байгууллага хурдан нэмэгдсэн тул яам, муж, хот, дүүргийн эмнэлэг, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн эмнэлэг болон түр эмнэлэг зэргийг ашиглажээ. Гэхдээ эмчилгээний зарим байгууллага нь халдварт өвчний тухай мэдээллийн сүлжээтэй тэр даруй холбогдож, мэдээллээ хуваалцаж чадаагүй байжээ. Дөрөвт, нас барсан зарим хүний мэдээллийг дутуу буюу давхар бүртгэсэн, буруу бүртгэсэн байдал оршиж байжээ.
Амь нас хамгаас үнэтэй, ард иргэд юунаас ч эрхэм. Тахлын улмаас нас барсан хүн бүхэн гэр бүлийнхээ сэтгэлийн зовлон, хот суурины мартаж болшгүй эмгэнэл юм. Энэ ташрамд Ковид-19-ийн халдвар авч нас барсан хүний ар гэрийнхний уй гашууг хуваалцаж, аз бусаар нас басан ахан дүүс болон амь үрэгдсэн эмнэлгийн ажилтнуудад гүнээ гашуудал илэрхийлж байна.
Үхань хотын Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлж хяхах төв
2020 оны 4-р сарын 17-ны өдөр