Улс төр

Б.Пүрэвдорж: Нийслэлийн мандатыг тоог хасахыг дэмжихгүй

Нийтэлсэн

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эрх баригч МАН-ын зүгээс улсын хэмжээнд 29 тойрог, 76 мандатаар сонгууль явуулахаар төлөвлөөд буй. Ингэхдээ нийслэлд есөн тойрог, 24 мандат, орон нутагт 20 тойрог, 52 мандаттай байхаар хуулийн төсөл боловсруулжээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

Б.Пүрэвдорж: МАН орон нутагт илүү мандат хуваарилдаг. Харин АН нийслэлийн мандатыг нэмэгдүүлдэг. Яагаад гэвэл нийслэлд хүн амын 50 хувь нь оршин суудаг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэвэл хотын мандатыг нэмэх нь зөв. Харин МАН орон нутагт ялах магадлалтай учраас аймгуудад илүү мандат хуваарилах бодлого гаргаж байна. Та нар хуулиар хулгай хийж байна. Манай Х.Нямбаатар нар хуулиар хулгай хийхдээ сайн л даа. Би орон нутгаас сонгогдсон гишүүн. Бүсийн төв аймгуудыг гурван мандаттай, бусдыг нь хот руу шилжүүлэх боломжтой. Тиймээс би нийслэлийн мандатын тоог хасахыг дэмжихгүй.

С.Бямбацогт: МАН нийслэлийн мандатыг хасаж, АН нэмдэг гэсэн асуудал байхгүй. Сонгуулийн тогтолцооноос хамаарч ийм өөрчлөлт оруулдаг. Үеийн үед Улаанбаатар хот 20 мандаттай байсан. Харин одоо 24 болгож байна. Гол асуудал нь дөрвөн аймаг нэг мандаттай болгосон байсныг хоёр мандаттай болгож байна. Өмнө нь эдгээр аймаг хоёр мандаттай байсан юм.

Exit mobile version