Энтертайнмент
Коронавирусын дараа бид өмнөх шигээ амьдрахгүй…
Дэлхий дахиныг хамарсан пандеми хүн төрөлхтөний саяхныг хүртэл амьдарч ирсэн ертөнцийг орвонгоор нь эргүүлсэн. Хамгийн том асуудал нь юу нь мэдэгдэхгүй ганц ханиадны вирус дэлхийн хамгийн хөгжилтэй, баян, агуу гэсэн улс орнуудыг ч сөхрүүлээд зоогсохгүй хэзээ дуусах нь тодорхойгүй.
Энэ асуудлын дараа юу өөрчлөгдөж, яаж амьдрах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа юм. ДЭМБ ч НҮБ ч АНУ ч ЕХ ч өөрсдөө юу хийж яахаа мэдэхгүй байна. Юу үнэн бэ гэвэл үүний дараа бид өмнөх шигээ амьдрахгүй. Зөвхөн АНУ-д 37 сая хүн ажлаа алдана гэсэн тооцоо байна.
Эргээд тэр хүмүүсийн ихэнхи нь буцаад ажилдаа орохгүй. Ихэнхийнх нь ажил дижилталчлагдаж, роботоор солигдож байна. Монголд ч ялгаагүй. Америкийн ЭЗ, Европын орнуудын ЭЗ бүгд уналтад орсон. Том хүүхдийн асуудал том байдаг гэдэг шиг энэ хөгжсөн нийгэмд илүү хүчтэй тусаж, босоход илүү хүнд байх биз. Монголд хөнгөн тусна гээгүй, сэргэхэд илүү хурдан байх гэж найдна. Гэхдээ бид одоо хийж байгаа бүхнээ, ирж буй бүх дарамтыг нэг гэр бүл шиг хүлээж авж, хоорондоо өрсөлдөхөөс илүү хамтармаар.
Унах гэж байгаанууддаа гараа сунгая. Улсын төсвөөр шинээр барилга байшин зам бариулмааргүй байна. Өнөөдөр шинэ оффис, шинэ замаас илүү бизнесүүд чухал байна, боловсролын салбар, үйлчилгээний салбар чухал байна. Аялал жуулчлалын улс болно гэж хичнээн жил попорч хичнээн их улсын төсөв зарцууллаа. Одоо ингээд тавиад туучмааргүй байна. Хагас жилийн боловсролыг үл тоомсорломооргүй байна.
Хаагдаж, хүндрэлд орсон сургууль, сургалтын төвүүдтэйгээ ЗГ нь дэмжиж ажиллаад илүү олон төрлийн чанартай сонирхолтой контентууд гаргаж зунжин хүүхдүүддээ үзүүлмээр байна. Гэр бүлийнхээ хоолыг нь олж ирдэг, мөнгө олдог хүмүүсээ гол нь ажилтай нь үлдээе тэхүү. Тэр ЭЗ-ийн чинь гол хөдөлгөгч хүч, хамаг хариуцлагыг үүрч явдаг бизнес, үйлдвэрлэл эрхлэгч, олон ажилтантай байгууллагуудаа, Ажлаас халагдсан иргэдээ харж хандаач. Ажилгүй аав, ээж сэтгэлээр унана, архидана, стресстэнэ, хүүхдүүд нь яахав?
Хэдхэн сарын карентин боловч зөв арга хэмжээ авахгүй бол үлдээж буй нөлөө, гэмтэл нь хэдэн арван жилийн дараа ч харамсуулахаар байна.
УТөрчдөд: Сонгуулийн өмнө ухааныг чинь шалгасан, өөрийгөө үзүүлэх, таниулах боломж олгосон ийм цаг үеийг зөвөөр ашиглаач
Л.Ану-Үжин