Covid-19

П.Нямдаваа: Шинжилгээний хариуг дахин бататга

Нийтэлсэн

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан хүн амын дунд коронавируст халдварын тандалт судалгааг хийж буй. Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс одоогийн байдлаар уушгины хатгалгаагаар өвчилж эдгэсэн хүмүүсээс нэг ч тохиолдол бүртгэгдээгүй болохыг өдөр бүр мэдээлж байгаа юм. Хэдийгээр эдгэсэн өвчтөнүүдийн шинжилгээний хариу сөрөг гарч байгаа ч бүх шинжилгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид баталгаажуулж байхыг Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа зөвлөжээ. Өөрөөр хэлбэл, Томуугийн тандалтын үндэсний сүлжээг ашиглан  хүн амын дунд коронавируст халдварын тандалт судалгааг үргэлжлүүлэх байдлаар шинжилгээний хариуг дахин бататгахыг хүслээ.

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа нь коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэх багийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр өнөөдөр /2020.04.18/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон тус яамны удирдлагуудтай уулзаж, “COVID-19”-тэй тэмцэхэд хэрэгжүүлэх ажлын талаар ярилцах үеэр дээрх саналаа дэвшүүлсэн нь энэ билээ.

Exit mobile version