Эдийн засаг

НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ

Нийтэлсэн

НӨАТ-ын 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ.

Татварын ерөнхий газраас өгсөн урьдчилсан мэдээллээр 869,000 иргэн 35.8 тэрбум төгрөгийг авах юм.

Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар

нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.

Exit mobile version