Бидэнтэй нэгд

Улс төр

Иргэдийн улс төрийн сонголтын шалгуур өндөрсөж байна

Нийтэлсэн

УИХ-ын 2020 оны сонгуулийг хойшлуулахгүй, хугацаанд нь явуулах талаар яригдаж байна. Улс төрийн нөхцөл байдал, улс төрийн сонгуулийн судалгаа, судалгааны арга зүй, чанар зэрэг асуудлаар Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи ХХК-ийн Ерөнхий захирал Д.Амгаланбаатартай ярилцлаа.

 

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Танай байгууллага улс төрийн судалгааны чиглэлээр хэрхэн ажилладаг вэ?

Манай байгууллага 2004 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн ээлжит болон нөхөн сонгуультай холбоотой судалгааны төслүүдийг нам эвсэл, улс төрчид, хувь хүмүүсийн захиалгаар гүйцэтгэж ирсэн.

Дотоодын нам эвсэл, улс төрчид, төдийгүй гаднын томоохон судалгаа, ПиАр(PR)-ийн зөвлөх үйлчилгээний агентлагуудтай хамтран улс төрийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай. Дэлхийн хэмжээний томоохон байгууллагуудтай хамтран ажилласнаар энэ төрлийн судалгааны олон улсын чиг хандлага, арга аргачлалыг өөрийн компанийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулсаар байна.

Судалгаагаар улс төрийн нөхцөл байдал ямар байна? Сонгогчдын шийдвэр гаргалтад юу хамгийн чухал нөлөө үзүүлж байна вэ?

Манай байгууллага сүүлийн хоёр жилийн турш сар бүр үндэсний хэмжээнд “Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх олон нийтийн санаа бодлыг тодорхойлох судалгаа”-г хийж байна. Улс төрийн шийдвэр гаргалтад намууд хэнийг сонгож нэр дэвшүүлэх вэ? гэдэг нь маш чухал. Судалгаанаас харахад сонгогчид тухайн нэр дэвшигчийн мэдлэг, туршлага, хувийн зан чанарыг илүүтэй чухалчилж үзэж байна. Жишээ нь мэдлэг боловсролтой, шударга, зарчимч, авлига, ёс зүйн хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч чанар, иргэдээ сонсож, тэдний дуу хоолой болж чадах эсэх нь шийдвэр гаргалтад нэлээд чухал байр суурийг эзэлж байна.

Нэр дэвшихээр горилж байгаа улс төрчдөд танай байгууллага ямар судалгаа санал болгодог вэ?

Сонгуулийн санал хураах өдөр хэр дөхсөн, тухайн улс төрч тойрогтоо хэр ажилласан зэргээс шалтгаалан өөр өөр чиглэлийн судалгаа санал болгодог.

Тухайн нэр дэвшигч нь тойрогтоо ажиллаж эхлээгүй, тойргийнхоо нөхцөл байдал онцлогийг нарийвчлан мэдэх шаардлагатай бол суурь судалгааг санал болгодог. Харин хэдийнээ тойрогтоо танигдсан, тойргийнхоо нөхцөл байдлыг сайн мэддэг улс төрчдийн хувьд суурь судалгаанаас цар хүрээний хувьд арай бага  рейтингийн судалгаа хийлгэж, өөрийгөө хаана яваа, юунд анхаарах ёстойг мэдэх боломжтой. Өмнөх туршлагаас нэр дэвшигчид өөрийн сонгуулийн баг болон эргэн тойрныхоо хүмүүсийн яриа, төсөөлөлд үндэслэж рейтингээ буруу таамаглаж вакумжсан байгаа нь ажиглагддаг. Ийм үед сонгогчдынхоо дунд хөндлөнгийн судалгаа явуулснаар үнэн бодит байдлыг тодорхойлж, цаашдын пи-арын оновчтой чиглэлүүдийг тодорхойлох гол суурь болдог.

Судалгааны үнэн, бодит байдалд олон нийтийн итгэл үнэмшил бага байдаг. Ямар шалгуураар хандах ёстой вэ?

Манайх үнэн зөв мэргэжлийн төвшинд судалгааг хийдэг гээд ярих бол амархан. Ямар түүврээр хийв, мэдээлэл цуглуулалтын алдаагаа хэрхэн хянав гээд олон шалгуураар харах ёстой. Судалгаа өөрөө олон хяналтын шаттай, том багаар ажилладаг процесс байдаг. 2019 онд АНУ-ын Вашингтон хотноо төвтэй, олон улсын гэрчилгээжүүлэлтийн CIRQ байгууллагаас Эм Эм Си Жи компанийн судалгааны түүвэрлэлт, мэдээлэл цуглуулалт, анализ боловсруулалтын үйл ажиллагаанд аудит хийж,  ISO 20252:2019 стандартын судалгааны процессын шаардлагыг “Бүрэн” хангаж байгаа учир гэрчилгээ олгосон.

Эм Эм Си Жи ХХК нь олон улсын стандартын гэрчилгээ авснаар тус компанийн хэрэгжүүлсэн судалгаа, зөвлөх үйлчилгээний ажлын үр дүн дотоодын төдийгүй, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөж байгааг илтгэх юм.

Улс төрийн судалгаанд өөр ямар технологи, арга аргачлалыг ашиглаж байна вэ?

Улс төрийн судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааг хослуулан хийх нь илүү үр дүнтэй байдаг.  Манай байгууллага чанарын судалгааны нэг хэлбэр болох фокус бүлгийн ярилцлага зохион байгуулах олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологиор хангагдсан өрөө, танхимтай. Уг өрөө, танхимыг ашигласнаар захиалагчид маань сонгогчдынхоо санаа бодол, улс төрийн шийдвэр гаргалтын зан төлөв зэргийг ямар нэгэн нөлөөгүйгээр газар дээр нь өөрөө сонсох боломжтой болдог.

Мөн бид нэр дэвшигчдийн уриа үг, сурталчилгааны материал, зурагт хуудас, видео шторк зэргийг EYE TRACKING болон NEOROLAB гэсэн шинэ технологи ашиглаж урьдчилан тестлэж байна. Уг  технологи нь сурталчилгааны материалуудын анхаарал татах байдал, шинэлэг байдал, гол мессежээ хүргэж чадаж буй байдал, шийдвэр гаргалтад нөлөөлж чадахуйц байдал зэргийг хэмжиж, үр өгөөжийг илүү нэмэгдүүлэхэд тусалдаг. Зарим улс төрчид уриа үг, сурталчилгааны материалаа урьдчилан тестлээгүйн улмаас өрсөлдөгчид нь овжиноор сөрөг пи-ар болгон ашиглах тохиолдлууд элбэг гардаг.

Одоогоор намууд сонгуульд хэрхэн оролцохоо тодорхойлоод байна. Гэхдээ нэр дэвшигчид нь тодроогүй байгаа. Энэ үед ямар судалгаа хийх вэ?

Сонгуулийн тухай хуульд хэрхэн зааснаас хамаараад маш олон төрлийн судалгааг хийх боломжтой байдаг. Жишээ нь, PUSH POLL гэх судалгааны төрөл байна. Энэ судалгааны гол зорилго нь улс төрчид өөрийн танигдсан байдал, эерэг сэтгэгдлээ нэмэгдүүлэх, тойргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа хүргэх байдлаар сонгогчдын санаа бодол, шийдвэр гаргалтад нөлөөлөхөд чиглэгддэг.

COVID-19 вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа учраас илүүтэй CATI center буюу утсаар судалгаа авах төвөөр дамжуулан судалгаанд оролцогчтой холбогдож, судалгааны мэдээлэл цуглуулж байна. CATI төв нь Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 3.2 сая идэвхтэй гар утас хэрэглэгчдийн мэдээллийн сантай тул үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн бүхий л цэгт нэг зэрэг хүрч, богино хугацаанд мэдээллийг цуглуулах боломжтой.

Танай компанийн 2020 оны медиа хэрэглээний судалгааны тайлан бэлэн болсон гэж сонссон. Энэхүү судалгаанаас Монголчуудын медиа хэрэглээнд ямар томоохон өөрчлөлт гарсан байна вэ?

Сүүлийн 6 жил дараалан 9 төрлийн 300 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрийн хэрэглээ, рейтинг гаргахаар үндэсний медиа хэрэглээний судалгааг хийж ирсэн. Энгийнээр хэлбэл, Монголчууд хэвлэл мэдээллийн аль сувгаас мэдээлэл авч, итгэж, ямар давтамжтайгаар ашигладгийг, мөн амьдралын хэв маяг нь ямар байгааг судалдаг гэсэн үг. Компаниуд зорилтот хэрэглэгчээ, улс төрчид сонгогчдоо ойлгох, мэдээллээ оновчтой хүргэх, төлөвлөлт хийх гэх мэт олон зорилгоор ашиглагддаг.

Энэ жилийн судалгааны онцлог үр дүнгээс дурдвал Монголчуудын нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 2014 оноос хойш маш өндөр өсөлттэй байсан бол энэхүү өсөлт сүүлийн 2 жилд саарч, тогтворжиж байна. Уламжлалт медиа хэрэглээнээс телевиз үзэлт 7%-аар буурч, 81%-д хүрсэн. Үүнд “Z  generation” залуу үеийнхний телевиз үзэлт 18%-аар буурч 62% болсон нь голлон нөлөөлсөн. Энэ өөрчлөлт бол залуучуудын хувьд медиа хэрэглээний томоохон өөрчлөлт гарч буйг илэрхийлж байгаа юм.

Харин Z үеийнхний интернэт болон сошиал сүлжээний хэрэглээ өндөр буюу 98%-тай байна. Өөрөөр хэлбэл тэд өдөрт 7-9 цагийг сошиал сүлжээнд зарцуулж байна. Мөн тэдний Instagram, Youtube-ийн хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Мөн Podcast-ийн хэрэглээ сүүлийн 3 жилд 13%-аар нэмэгдсэн бөгөөд гол сонсогч нь Z үеийнхэн. Сүүлийн жилүүдэд 40-өөс дээш насны иргэдийн сошиал медиа хэрэглээ нэмэгдэж байна.

Иргэд нийгмийн сүлжээ рүү нэлээдгүй шилжиж байгаа юм байна. Гэхдээ нийгмийн сүлжээнд зориудаар хуурамч мэдээлэл тараах, хэн нэгнийг гүтгэх хандлага нэлээдгүй байдаг?

Иргэдийн хамгийн түрүүнд мэдээлэл авдаг эх үүсвэр нь нийгмийн сүлжээ болсон боловч түүнд нийтлэгдсэн мэдээллийн дийлэнх нь худал байдаг гэж 70% нь дүгнэсэн. Гэсэн хэдий ч иргэд мэдээллийн үнэн зөвийг нь нягтлахгүй нийгмийн сүлжээнд тавигдсан хэн нэгний мэдээлэлд итгэн цааш түгээх хандлага өндөр байна. Үүнийг илрүүлэх зорилгоор худал мэдээлэл зохиож, туршилт хийж үзэхэд иргэдийн 20 хүртэлх хувь нь мэдээллийн төрлөөс хамаарч, үнэн зөв гэдгийг нягтлахгүй цааш түгээх хандлагатай байна. Тиймээс иргэдийн цахим орчинд мэдээллийн эх үүсвэрээ шалгах, нягтлах соёлыг нэмэгдүүлж хуурамч мэдээлэл тархахаас сэргийлэх нь чухал юм.

Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

CGTN мэдээ9 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр14 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр17 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент17 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий17 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм17 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр17 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн