Бидэнтэй нэгд

Нийгэм

Г.Чимэддагва: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагатай хамтран ажилласнаар олон үр дүн гарч байна

Нийтэлсэн

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь цагдаагийн тасаг, Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсэг, Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт суманд ажиллаж буй алба хаагчдыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст харьяалуулан ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Одоо тус хэлтэс нь Өвөрхангай аймгийн хойд бүсийн 7 сумдын нутаг дэвсгэрт батлагдсан бүтэц орон тооны нэгжтэйгээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагватай уулзаж, Хархорин сумын эрүү хэв журмын нөхцөл байдал, сумын онцлогийн талаар товч ярилцсанаа хүргэж байна.

Хархорин сум нь улсын чанартай А0601, А0602 магестрал зам дамжин өнгөрдөг Улаанбаатар хот, Архангай аймаг, Хашаат сумын Хөшөө Цайдам, Өвөрхангай аймгийн Хужирт сумтай хатуу хучилттай замаар холбогдсон. Орхоны хөндийн түүх дурсгалын газрууд нь 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн учраас Монгол улсдаа төдийгүй гадаадын зочид, жуулчдын сонирхолыг зүй ёсоор татсан. Жилд дунджаар 200 мянган гадаад болон өөрийн орны жуулчид ирдэг гэсэн тоо баримт байдаг. Мөн Эрдэнэ-зуу хийд, Хархорин музей, Шанхын хийд бүхий түүхийн дурсгалын газар олон байдгаараа онцлогтой сум юм.

Хархорин сумын эрүү хэв журмын нөхцөл байдал урьд оны мөн үетэй харьцуулахад ямар байна?

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 16 холбогдогчтой, 38.8 сая төгрөгийн хохиролтой, 34 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буюу 37 хувиар  буураад байгаа юм. Энэ хөл хорио тогтоосонтой холбоотойгоор ер нь улсын хэмжээнд гэмт хэрэг буурсан эерэг мэдээлэлтэй байгаа юм байна. Харин гэмт хэргийн илрүүлэлтийг 14.7 хувиар өсгөж 38.2 хувьд хүргэж ажиллалаа.

Мөн зөрчил илрүүлэлтийг өмнөх оны мөн үеэс 43 зөрчлөөр буюу 1.1 хувиар өсгөж 3718 зөрчил илрүүллээ. Хэрэг үйлдлээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг нөхөн илрүүлж, хариуцсан ажилдаа жил бүр дүн мэдээг эерэг дүнгээр сайжруулж, үр дүн гарган ажиллаж байгаа нь хамт олны маань хичээл зүтгэлийн үр дүн гэж харж байна.

Сум орон нутгийн хувьд мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл анхаарал татдаг. Энэ төрлийн гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр  ямар ажил зохион байгуулж байна вэ?

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлтэй хамтран сумынхаа  малчдын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.  Малчид оршин суудаг Нарийн хүр, Орхон, Онгоцон-Ухаа, Шанх, Жалбаа багуудын нутагт дэвсгэрт 5 багт “Малчдын бүлэг нөхөрлөл” 6 байгуулж, үнэмлэхжүүлсэн нь зохих хэмжээгээр үр дүнгээ өгч байна. Малчдын бүлгийн гишүүдтэй хамтран морьт болон мотоцикльт эргүүлийг улирал бүрийн тодорхой хугацаанд зохион байгуулах ажиллуулж  хэвшүүлээд байна. “Морьт” эргүүл хяналт шалгалт зохион байгуулсанаар малчин иргэдтэй мэдээ мэдээлэл солилцох нөхцөл байдал сайжирч урьд өмнө үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргүүдийн илрүүлэлтийн хувь өссөн эерэг үзүүлэлттэй дүгнэгдсэн.

Тухайлбал 2018 оны 10, 11 дүгээр саруудад үйлдэгдсэн 3 удаагийн үйлдлээр бусдын 7 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан  хулгайлах гэмт хэргийг илрүүлэн холбогдох  шалгалтын ажиллагааг явуулж  байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран хэрхэн ажиллаж байгаа вэ?

Ямар ч ажилд хамтын ажиллагаа хамгийн чухал шүү дээ. Дан ганц цагдаа л хийх ёстой гэсэн өрөөсгөл ойлголт өөрчлөгдөж байгаа. Хархорин сумын төвийн багуудыг жижүүрийн мөрдөгч нарт хариуцуулан, хэлтсийн алба хаагчдыг хуваарилаж зохион байгуулалтанд оруулсан. “Айл хүний амь нэг-Хөршийн холбоо” аяныг санаачлан багийн Засаг дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, төлөөлөгч нартай хамтран хэрэгжүүлэх бодлого барьж ажилласнаар хулгайлах гэмт хэргийн гаралт 16.6 хувиар буурсан юм. Хулгайлах болон гудамж талбайд үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх иргэдийн орон байр, аж ахуй нэгжүүдийг гэмт  халдлагаас хамгаалахын тулд сумын болон харьяа тойргийн сумдын хэмжээнд “Камержуулалт-1” хөтөлбөрийг мөн зохион байгуулсан. Айл өрх, аж ахуй нэгжүүдийг камерын хяналтын системтэй болгох ажлыг нэвтрүүлж ажилласнаар орон байрны хулгайн гэмт хэргийн гаралт 36,3%-иар буурч, “Манлай-тод” хүнс бараан зах, болон Мөнх-тэнгэр жуулчны баазад үйлдэгдсэн хулгайлах төрлийн 2 гэмт хэргийг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн нь энэ  үйл ажиллагааны үр дүн гэж харж байна.

Хархорин сум бол зам харилцааны хувьд онцлогтой болох талаар  дээр дурьдсан. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар ажил  зохион байгуулж байна вэ? 

Манай сумын нутаг дэвсгэрээр дамжин нийслэлээс Монгол орны баруун чиглэлд явсан хот хоорондын хатуу хучилттай зам дамжин өнгөрдөг, зам тээврийн осол, зөрчил, гэмт хэргийн гаралт их, осол, зөрчилд өртөж хохирсон иргэдийн тоо өндөр байдаг нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Ингээд урьдчилан сэргийлэх, зөрчил, гэмт хэргийг бууруулах, хяналтыг сайжруулах зорилгоор улсын төсвийн 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 цагаар үүрэг гүйцэтгэх боломжтой хяналтын цэг /пост/-ийн байрны төсвийг шийдвэрлүүлж, гүйцэтгэлийг хийлгэн 2018 онд ашиглалтанд оруулаад байна.

Хяналтын цэгийн үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах, техник технологиор хангаж, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах чиглэлээр шаардлагатай хөрөнгийг орон нутгийн төсвөөс шийдвэрлүүлж тээврийн хэрэгсэлийн дугаар илрүүлэгчтэй  хяналтын камер байршуулах 6.6 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлсэнээр зам тээврийн осол, гэмт хэрэг тодорхой 50 хувиар буурсан байна.

Мөн хэлтсийнхээ харьяа тойргийн сумдын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэхдээ орон нутгийн ба хот хоорондын замд хяналт, шалгалтыг хийж хэрэгжүүлэх талаар хуваарь гарган батлуулж, замын цагдаагийн ахлах зохицуулагчаас хяналтыг хэрэгжүүлж хэвшүүлсэн нь зөрчлийн илрүүлэлт нэмэгдэж зам тээврийн осол зөрчил буурсан үр дүнтэй ажил болсон  доо. Иргэдийн ухамсар дээшилж, цагдаагийн байгууллагын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байгаа нь энэ үр дүн гарахад чухал нөлөө үзүүлж байгаа юм.

Алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ямар ажлууд хийгдэж байна вэ? 

Манай хэлтсийн алба хаагчдын 50 хувь нь түрээсийн байранд амьдардаг энэ асуудлыг шийдэх зорилгоор Тус хэлтэст томилогдон ирсэн, шинээр сургууль төгссөн алба хаагчдын амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх ажлын хүрээнд 1 улирлын байдлаар Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад  хүсэлт тавьсаны дагуу алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх  зорилгоор 10 айлын орон сууцны тохижилт үйлчилгээ хийлгэх 200.0 сая төгрөгийг төсвийг батлуулан ажил хийж гүйцэтгэх байгууллагыг шалгаруулах сонгох тендер зарлагдсан. Ажил хэрэг болно доо.

Баярлалаа таны ажилд амжилт хүсье. 

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа