Covid-19
Д.Нарангэрэл: Гадаадад 13 монгол иргэн халдвар авснаас 4 нь эдгэрсэн
Д.Нарангэрэл, Манай улсад 1229 хүн ажиглалтад байна. Хавдартай 35 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Хоёрдугаар сараас хойш гадаадын 17 орноос Монголын 98 иргэн холбогдож жтсаар зөвлөгөө авсан. Гадаадад 13 монгол иргэн COVID-19 халдвар авсан. Швейцарьт хоёр иргэн эдгэрч, шинжилгээний хариу сөрөг гарсан Шведэд хоёр хүн гэрийн тусгаарлалтад байгаа. БНСУ-д хоёр хүн эмчлэгдэж, эрүүлжсэн. ОХУ-д 3, Ирландад 4 хүн халдвар авсан. Энэ хүмүүсийн тусгаарлалтын хугацаа дууссан, давтан шинжилгээний хариугаа хүлээж байна.