Энтертайнмент
Цэдо ажилдаа эргэн оржээ
Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн хараанд өртөж, “Тютю” киноны гол дүрээрээ үзэгчиддээ танил болсон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор анхны хүүхдээ өлгийдөөд сар орчим болж буй.
Тэгвэл тэрээр ажилдаа эргэн орж “Ялгуун” брэндийн нүүр царай болсон байна.
Рекламны гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа нийтлэсэн тэрээр “Ээж болохоор харц хvртэл өөрчлөгдлөг юм шиг ээ…” гэжээ.
Европдоо дээгүүр бичигддэг “Оросын театр урлагийн академи”-д суралцсан тэрээр хааяа томоохон брендүүдийн сурталчилгаанд тоглож харагддаг.
Тэр бүр өөрийгөө рекламдаад байдаггүй төрөлхийн гоо үзэсгэлэн, авьяас чадвар хосолсон Цэдо бүсгүй, гадна дотны кино найруулагчдын анхаарлыг татаж, киноны саналд дараастай байдаг гэсэн шүү.
Түүнийг гадны зах зээлд хөл тавьж чадах монгол бүсгүй гэж өндрөөр үнэлж, ихээхэн итгэл хүлээлгэдэг билээ.