Дэлхий
АНУ-ын түүхэнд анх удаа газрын тосны үнэ хасах утганд хүрлээ
Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын түүхэнд анх удаа газрын тосны үнэ хасах утганд хүрсэн байна.
Энэ нь зах зээлийн эрэлт буурснаас газрын тос олборлогчид өөрсдийн илүүдэл нөөцийг худалдан авагчдад мөнгө төлж нийлүүлсэн гэсэн үг юм.
Дэлхий даяар цар тахлын улмаас хүмүүсийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, газрын тосны эрэлт багассан. Үүнээс гадна АНУ-ын олборлогчид илүүдэл газрын тосны нөөцөө хадгалах савгүй болсонтой холбоотой үнэ хасах утга руу орсон байна.
Даваа гарагт West Texas Intermediate (WTI) төрлийн газрын тосны тавдугаар сарын фьючерс гэрээний үнэ баррель нь -$37.63 хүрсэн юм.
Өчигдөр тавдугаар сарын фьючерс гэрээний хугацаа дуусах сүүлчийн өдөр байв. Ирэх сард газрын тосны эрэлт муу хэвээр байна гэж шинжээчид үзэж байгаа нь эндээс харагдаж байна.
Харин зургаадугаар сарын WTI газрын тосны фьючерсийн үнэ баррель нь $20 орчимд байгаа нь цаашид эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт үүссэнийг харуулжээ.
Эх сурвалж: BBC