Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Б.Баярдаваа: Бодлогын хүү буурснаар банкуудын зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах өрсөлдөөнийг дэмжинэ

Нийтэлсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

Мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг дахин буурууллаа. Энэхүү шийдвэрийг гаргах болсон гол үндэслэл юу байв гэдгээс ярилцлагаа эхэлье. 

Гуравдугаар сарын 11-нд мөнгөний бодлогын хороо хуралдаж, бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон. Үүнээс сарын дараа буюу дөрөвдүгээр сарын 13-нд Мөнгөний бодлогын хороо дахин хуралдаж, бодлогын хүүг 10 хувиас 9 хувь болгож буурууллаа. Үүний хамгийн гол шалтгаан нь гадаад эдийн засгийн орчин, түүнээс улбаатайгаар дотоод эдийн засаг агших эрсдэл үүссэнтэй холбоотой. Хоёрдугаарт, энэ манай эдийн засгийн гол улиралтай давхцаж байгаа нь ойрхон хугацаанд дараалан шийдвэр гаргах шалтгаан юм. Түүнчлэн хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 сараар сунгах бололцоог шийдвэр гаргалаа. Энэ өрхийн хувьд зээлийн эргэн төлөлттэй холбоотой санхүүгийн дарамтыг бууруулах, улмаар хэрэглээний сөрөг шокыг зөөлрүүлэх байдлаар эдийн засгийн эрэлтийг дэмжих зорилготой.

Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хямарч, буурч байна шүү дээ. Яг нөхцөл байдлыг төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?

Монголбанкны зүгээс 2018 оны сүүлээс эхлээд олон нийт, бизнес эрхлэгчдэд гадаад эдийн засгийн орчин таагүй байх нь гэдгийг анхааруулж байсан. Гэхдээ шалтгаан нь бидний бодсоноос өөр байлаа. Ковид үүсээгүй байсан ч ер нь гадаад орчин муудахаар байсан гэсэн үг. Гэхдээ ийм гүнзгий хүнд биш байх байсан. Ковид-19 вирусээс улбаалсан энэ нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн идэвхжил, худалдаа, санхүүгийн зах зээлд доргио үүсгэж маш гүнзгий уналт, тодорхой бус байдалд хүргэлээ. ОУВС-ийн дэлхийн эдийн засгийн хандлагын тайлангаас харахад 3 сарын өмнө +3 хувийн өсөлттэй байхаар хүлээгдэж байсан дэлхийн эдийн засгийн өсөлт –3 хувь болж, 6 хувийн өөрчлөлт бий болж байна. Энэтхэг, Хятадыг эс тооцвол дэлхийн эдийн засгийн 2/3-ийг бүрдүүлдэг 10 том эдийн засаг 2020 онд 5-9 хүртэлх хувиар агшихаар байна. Оны эхнээс хөрөнгийн зах зээл дээр үнүүд 20-30 хувиар, таваарын үнүүд дунджаар 20 гаруй хувиар, үүний дотор металлын үнүүд 15 орчим хувиар унаж, эрчимтэй хөгжиж буй орнуудаас валют их хэмжээгээр америк руу шилжиж, тэдгээрийн үндэсний мөнгөн тэмдэгтийн дунджаар ханш 10 гаруй хувиар ам.долларын эсрэг суларч, эрсдлийн үнүүд 3-4 дахин нэмэгдсэн, хөгжиж буй улс орнуудын Засгийн газрын зээлжих хүү 2 дахин өссөн зэрэг нөхцөл байдал үүсээд байна.

Хэдий хэр хугацаанд вэ?

Одоогийн нөхцөл байдлаас харахад сайнаар бодоход энэ оны 2-р хагаст сэргэлт эхлэх нэгмдэл таамаглалтай. Гэхдээ энэ хямрал нь өмнөх хямралуудаас шалтгаан, үр дагавар, хямралаас гарах жор нь ялгаатай болохоор тааварлахад маш хэцүү. Эдийн засгийн бус шалтгаанаас хамааралтай. Тэр вирус, түүний тархалт, түүнийг эмчилэх хяналтандаа оруулж чадах эсэхээс сэргэлт хамаарна. Аль ч улс хичнээн мөнгө нийлүүлээд хөл хорио бүрэн тавигдаагүй бол, тавигдсан ч хүмүүсийн айдас болгоомжлол арилаагүй тохиолдолд эдийн засгийн бодлогын үр нөлөө сул байх болно. Тухайлбал, 2008/09 оны хямрал бол санхүүгийн зах зээлээс улбаалан эрэлтийг агшаасан хямрал байсан.  Энэ удаагийнх бол өвчний нөхцөл байдлаас үүдэлтэй хөл хорио тогтоож, хүмүүс гэртээ үлдсэнээр эдийн засгийн идэвхжил, үйл ажиллагаа зогсож байгаа. Энэ нь эрэлтийг эрс бууруулж, улмаар нийлүүлэлтийн суваг тасарсан. Түүнчлэн, санхүүгийн зах зээл дээр 2008, 2009 оных шиг хүчтэй доргио үүсч, хөрөнгийн үнэ цэнүүд унасан.

Гуравдугаар сард Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болгосон. Тодорхой хугацааны дараа буюу өнгөрсөн даваа гарагт дахин 1 нэгж хувиар буурууллаа. Тэгэхээр өмнөх удаагийн 1 хувийн бууралт хангалтгүй байсан уу?

Бодлогын хүүгийн бууралтын үр дүн 14 хоног эсвэл нэг сарын дотор гарахгүй. Яагаад гэвэл бид зах зээлийн харилцаанд амьдарч, бизнес хийж байгаа. Тэгэхээр бизнесийн харилцаанд өөрчлөлт гарч байж, үр дүн нь гарна. Бид яагаад гуравдугаар сараас хойш дахиад нэг сарын дараа бодлогын хүүг бууруулсан бэ гэхээр эдийн засгийн төлөв байдлын муу нөхцөл байдал нь хүлээснээс давж байна. Өөрөөр хэлбэл, 2, 3 дугаар сарын төлөвт үндэслэн эдийн засгийн өсөлтийг 2020 онд 4 орчим хувь буюу 2-р улирлаас байдал сайжирахаар хүлээж байсан. Хятадын хувьд таамаглал биелсэн боловч Европ, Америкийн  нөхцөл байдал муугаар эргэсэн. Шинэчилсэн нөхцлөөр бол хоёрдугаар улирлыг дуустал дэлхий нийтэд энэ вирусийн нөхцөл байдал хүнд хэвээр байх нь. Америк, Европ хоёр улс сайнаар бодоход хоёрдугаар улиралдаа багтаад вирусийн тархалтыг хяналтандаа авсанаар гадаад орчиныг даган дотоод орчин сүүлийн хагаст сэргэнэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, сэргэлтийг 1 улирлаар хойшлуулсанаар эхний хагас бүхэлдээ ЭЗӨ хасах байж, сүүлийн хагаст сайжирах ч эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож буурууллаа. Бодлогын хүүнээс гадна Монголбанкнаас заавал байлгах нөөц, банкуудад олгож байгаа санхүүжилтийн хүү, банкуудын төв банк дахь хадгаламжийн хүүг бууруулахын зэрэгцээ хэрэглээний болон бизнесийн зээлийн нөхцөлийг өөрчлөх боломжийг арилжааны банкуудад олгож байна.

Бодлогын хүү буурсанаар зээлийн хүү буурах уу?  

Бодлогын хүү гэдэг Төв банк болон арилжааны банк хоорондын зээл, хадгаламжийн хүүний суурь хүү юм. Энэ нь цаашаа банк болон ААН, иргэд хоорондын зээл, хадгаламж зэрэг хэлцлийн суурь хүү болдог. Бодлогын хүүг бууруулсаны зорилго нь бизнесийн идэвхжлийн хаврын улиралд зээлийг аль болох эдийн засаг руу гаргах зорилготой. Өөрөөр хэлбэл, банкнуудын нөөц төв банкны үнэт цаасанд байрших таатай боломжийг бууруулж байгаа юм. Банкууд нөөцийнхөө тодорхой хувийг нь харилцагчийнхаа төлбөр тооцоог шуурай гүйцэтгэхийн тулд төв банкинд байршуулах ёстой. Энэ нөөцийн дундаж өгөөжийг бодлогын хүү тодорхойлдог.  Нөгөө талд нь банк эх үүсвэрээ зээлд гаргах ёстой. Өнөөдрийн байдлаар зээлийн дундаж хүү 17 хувь байна. Түүнчлэн банкууд 12-13 хувиар хадгаламж татаад, 9 хувийн хүүтэй Төв банкны үнэт цаасанд байршуулах нь алдагдалтай. Бас бодлогын хүү буурснаар зээл олгоогүй алдагдсан боломжийн өртөг нэмэгдэж байна. Зээл олгохгүй бол 9% дээр нөөцөө байршуулна гэсэн үг. Иймд бодлогын хүү 11%-иас 9% болж буурсан нь банкуудыг санхүүгийн механизмаар зээл гаргахыг шахаж байгаа юм. Түүнчлэн бодлогын хүү буурснаар нөөц дутагдах үед Төв банкнаас банкуудын авдаг санхүүжилтийн хүү дагаж буурдаг. Энэ хүү 13%-иас 10% болж буураад байна.

Бодлогын хүү бууруулсанаар өөр ямар боломжууд бий болох вэ?

Бодлогын хүү буурч зээл олгоогүй алдагдсан боломжийн зардал өсч байгаа нь зээлийн зах зээл дээрх банкуудын өрсөлдөөнийг ширүүсүүлнэ. Энэ өрсөлдөөн нь зээлийн хүү, зээлийн хуагцаа, үнэлгээ, барьцаа хөрөнгө, санхүүгийн зөвлөгөө гэх мэт олон янзаар илэрнэ. Энэ зээлдэгчидэд илүү таатай нөхцөлийг бий болгоно. Өнөөгийн орчинд зээлдэгчийн сууриа тэлж чадсан банк түр зуурын шинжтэй энэ хямралт нөхцөл байдал арилахад илүү хурдан өсөх бололцоог олж авах тул сайн зээлдэгчийн төлөөх банкуудын өрсөлдөөн ширүүн байх болно. Мэдээж энэ нь тухайн банкны санхүүгийн чадавхиас бас хамаарна. Урт хугацааг харж, харьцангуй тогтвортой байдлыг эрхэмлэдэг банкуудын давуу тал өдийд илрэх боломжтой.

Үүсээд байгаа нөхцөл байдалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд аль аль талдаа дэмжлэг болж чадаж байна гэж харж байгаа юу?

Бид нэг талаас банкуудыг санхүүгийн механизмаар маш хүчтэй шахаж байгаа. Эдийн засгийн хувьд тодорхой бус нөхцөл байдал үүссэн байгаа үед зээл олгохыг шахаж байгаа гэдэг нь тэднийг тодорхой хэмжээнд эрсдэл үүрэхийг шаардаж байна гэсэн үг. Нөгөө талдаа шинэ зээл гаргахдаа банкууд хөшүүн байж болох талтай тул зээлийг банкинд эргүүлэн татагдахаас илүү зээлдэгчийн гар дээр нь үлдээх зорилгоор эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээг макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа сайжруулах зорилгоор Төв банкнаас зээл авах нөхцөл үүсвэл энэ хэрэгцээг илүү хямдаар хангах үүднээс санхүүжилтийн хүүгээ 13% байсныг 10% болгож бууруулаад байна. Банкинд зээл олгох барьцаа хөрөнгийн жагсаалтыг ч бас нэмэгдүүлсэн.

Банкуудад одоо байгаа зээлийнхээ хугацааг 12 сараар сунгах болсон үндэслэл юу вэ?

Өмнө нь дурьдсан дээр нэмж тодруулъя. Хямралын үед, эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал бий болсон үед бидний хэллэгээр эдийн засагт “Зээлийн тасалдал” бий болдог. Нэг ёсондоо санхүүгийн байгууллага өөрийнхөө үүрэх эрсдэлийг бага байлгахыг зорьдог. Харилцагчийн хадгаламжийг татаад, зээл болгож байгаа учраас харилцагчийн мөнгийг эрсдэлгүй байлгахын тулд зээлээ эрсдэлгүй байлгах ёстой. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс зээл гаргах шалгууруудаа чангатгаад, зээл олголтоо эрс багасгадаг. Ийм нөхцөл байдал үүсэх эрсдэл байгаа учраас банкны зээл рүү татагдаад байгаа мөнгөн хөрөнгийг аль болох эдийн засагт нь үлдээх бодлогын арга хэмжээ авч байгаа юм. Гуравдугаар сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл дээр ярьсны дагуу бизнесийн болон хэрэглээний зээлийг 3 сараар хойшлуулах шийдвэр гарсан. Үүнээс хойш арилжааны банкуудад дөрөвдүгээр сарын эхээр авсан мэдээгээр 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, бүтцэд өөрчлөлт орсон байна.

Хугацаа сунгаж байгаа нь мэдээж тодорхой хэмжээнд эргэн төлөлт нь хүндэрч байгаа зээлүүдэд хамаарах байх? Зээлдэгч энэ боломжийг яаж ашиглах вэ? Яаж хэрэгжих вэ?

Хүндрэлд орсон зээл хамаарна. Зээлдэгч аль болох эрт банкиндаа хүсэлтээ гаргах ёстой. Ажилгүй болсон, ажлын цаг багассан, эсвэл гэр бүлийн гишүүн ажилгүй болсон гэх зэрэг мэдээллээ арилжааны банкиндаа өгнө. Ингэснээр зээлдэгч Монголбанкнаас олгож байгаа хугацаанд харьцангуй зээлийн дарамт багатай байх боломж бүрдэнэ. Хэрэгжилтийн хувьд энэ маш том ажил болно. Тухайлбал, зээлдэгчийн тоо 1.2 сая байхын зэрэгцээ олон хүн цуглуулахгүй байх, цахим хэлбэрээр зохион байгуулах гээд банкууд дээр ачаалал их байгаа.

Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад Монголбанк тодорхой хэмжээний арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргаж байна. Цаашид юун дээр анхаарах вэ?

Нэгд, тодорхой бус байдал өндөр байгаа тул эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг аль болох хэмнэх, хамгаалах шаардлагатай. Хоёрт, манай эдийн засгийн дотоод идэвхжилийг эцэстээ гадаад урсгал тодорхойлох учраас гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэх, тухайлбал экспортоо сэргээх, 1-р улиралд алдсан экспортоо нөхөх. Гуравт, хөрш орнууд, донорууд, олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа харилцаагаа эрчимжүүлэх. Дөрөвт, ААН, өрхийг дампуурал хүндрэлээс сэргийлэхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд бий болгосон бодлогын зарчмуудаа хадгалж хамгаалах, зах зээлийн үндсэн зарчмуудаа хадгалах нь чухал гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа. 

CGTN мэдээ2 цаг өмнө

“Таван салбарын нэгдэл”-ийн ерөнхий зураглал-Хятадын орчин үеийн шинэчлэлд хүрэх онолын болон практик тайлбарууд

CGTN мэдээ10 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр10 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол10 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм10 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг10 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент11 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер11 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр11 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий11 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм11 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент11 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн