Дэлхий

“Amazon” коронавирусийг илрүүлэхийн тулд дулааны камер ашиглаж байна

Нийтэлсэн

“Amazon” компани дэлхий даяар байрлах өөрийн агуулах байрууддаа коронавирусийн шинж тэмдгийг илрүүлэх зорилгоор дулаан мэдрэгч камерууд байрлуулжээ. Уг дулаан мэдрэгч камер нь агуулах дахь ажилчдын дулааныг хэмжиж халуурсан эсэхийг нь тодорхойлдог байна.

Энэхүү төхөөрөмж нь ойрын зайнаас хэмждэг термометрүүдээс /халуун хэмжигч/ илүү хурдан оношилж чаддаг гэж “Amazon”-ы хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Тус компани АНУ-д 50 гаруй агуулахтай ба хэд хэдэн ажилтнаас коронавирус илрээд буй. Ажилтнуудын ярьж байгаагаар агуулах дотор нэгнээсээ зай барьж ажиллана гэдэг хэцүү байдаг аж.

Дулааны камерын ачаар агуулах болон дэлгүүрийн үүдэнд хүмүүсийн халууныг шалгадаг халуун хэмжигч ашиглах шаардлагагүй гэж компаниас үзэж байгаа юм.

Exit mobile version