Дэлхий
Хятадад коронавирусийн халдвар авсан хүний тоо 4,000 давж, нийтдээ 106 хүн нас баржээ
Өнөөдөр өглөө Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооноос шинэ төрлийн коронавирустай холбоотой сүүлийн тоо баримтуудыг танилцуулжээ.
Коронавирусийн халдвар тээгч нийт хүмүүсийн тоо тус улсад 4,174 болж, амиа алдсан хүмүүсийн тоо 106 хүрсэн байна.
Зөвхөн өчигдөр буюу Даваа гарагт халдварын 1,300 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ.
Өчигдөр нас барсан 24 хүн нь бүгд коронавирусийн голомт болсон Хубэй мужийн иргэд байна. Шинээр халдвар авагсдын ихэнх нь буюу 1,291 нь мөн энэ мужаас илэрчээ.
Эх сурвалж: South China Morning Post