Бидэнтэй нэгд

Нийгэм

Аялал жуулчлалын “цонхтой” цагаар юу хийх вэ?

Нийтэлсэн

Аялал жуулчлалын салбар эдийн засгийн бусад салбарын адил нэлээд унах нь тодорхой болчихлоо.

Ийм үед яах ёстой вэ?

“Шархаа долоогоод” ирээдүй цаг үедээ бэлдэж, одоогийн хүчин чадал, бодлого, төлөвлөлтөө сайжруулаад явах нь тохиромжтой цаг үе гэж харж байна. Давагдашгүй хүчин зүйлийг яах ч аргагүй. Амьдрал цаашдаа үргэлжилнэ. Салбарынхан маань энэ талаар санаагаа тусгаад эхэлжээ. Иймд аялал жуулчлалын одоогийн байдал болон хэтийн төлөвийн талаар хэдэн дүгнэлт, шийдлийн санаануудаасаа хуваалцъя.

COVID-19-өөс үүдсэн дүгнэлтүүд
Энэ хямрал манай салбарт нэг ёсны дүн тавьж өглөө.

Жуулчдын голлох зах зээл хаанаас ирдэг, хэнээс хамааралтайг заагаад өгөв. Ялангуяа, дэлхийн худалдаа, арилжаа, тээвэр, ложистикийн төв болсон урд хөрш Хятад улсын ар шил дээр амьдардгийн хувьд тэдний дотор болж буй гадаад, дотоод хүчин зүйлсээс манай улс шууд хамаарахыг батлаад өгчихлөө.

Cэдвээсээ хазайж хэлэхэд, Хятад улс амар тайван, эрүүл энх л байвал бидэнд, дэлхийд тустайг харуулж өглөө.

Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт, салбарын санхүүжилт, амь тариа нь ихэвчилэн гаднаас гаралтайг харуулж өглөө.

“Инбаунд” гэж салбар дотор ярьдаг томъёо бол гаднаас ирэх жуулчдын урсгалыг хэлдэг. “Инбаунд” чиглэлээр жуулчин авдаг олон байгууллага хаалгаа барьж ч магадгүй болов.

Маркетинг сурталчилгаа ямар нэг уялдаа, холбоогүйгээр, төрийн хэд, хэдэн газар дээр төвлөрч явагддаг байсан учир ийм цаг үе ирэхэд маркетинг эзэнгүйдэж буй нь харагдаж байна.

Өөрөөр хэлбэл нэгдсэн, зангидсан, уялдсан сурталчилгааны бодлого, хэрэгжүүлэлт явагддаггүй. Ийм ч учир тухайн зах зээл, хэл соёлын мэддэг аялал жуулчлалын мэргэжилтнүүд дор бүрнээ өөр, өөрсдийн санаагаа зөв гэж (сайныг санаж) үзэл бодлоо уралдуулан зүтгүүлдэг. Яам, тамгын газарт хэн сайн хэлхээ холбоотой нь зарим талаар ажил хэрэг болгуулж чаддаг (ирээдүйд “тогтворгүй” арга барил).

Дотоодын аялал жуулчлалыг жинхэнэ утгаар хөгжүүлэх цаг ирснийг харуулав.

Өнөөг хүртэл аялал жуулчлалын нэгэн чухал дэд салбар болох энэ төрлийн аялал жуулчлал манайд хар аяндаа хөгжиж ирсэн байдаг. Гадаад жуулчдаа алдсан нэр бүхий үндэсний тур операторууд монголчуудыгаа дотооддоо аялахыг уриалах боллоо. Жаахан оройтсон ч гэсэн энэ сайн хэрэг.

Өөрөөр хэлбэл, энэ хямралын цаг үе дор дотоодын аялал жуулчлалаа системтэйгээр анхаарах цаг боллоо. Энэ талаар жич санаануудаа хуваалцъя. Одоо л үндэсний лидер болсон хэдэн том тур оператор болон гэр баазтай компаниуд Монгол дотроо, монголчууддаа тохирсон аялал, бүтээгдэхүүн санал болгож аялуулах цаг үе ирлээ.

1990 оноос хойш Монголын аялал жуулчлалын ерөнхий хөгжил хар аяндаа, өөрийн хүчээрээ хөгжсөөр өнөөг хүрснийг харуулав.

Газар тариаланд “Атрын аян”, урлаг, соёлын салбарт бол “Соёлын довтолгоон” гэх мэт арга туршлагууд байсан бол аялал жуулчлалд юу ч байсангүй. Өөрийн хүчээр өсөж өндийсэн хүүхэд лугаа явж ирж. Дэлхийг нөмөрсөн халдварт өвчин газар авч, дэлхийн аялал жуулчлал гацсан энэ цаг үед учраа олж ядан буй хүүхэд мэт л байна. Үүнийг засъя.
Одоо жуулчлалын ерөнхий хөгжлийн чиг хандлага, алсын хараа, эрхэм зорилгоо шинээр тодорхойлох цаг ирж.

Улс болдлогоо тодорхойлж байж төлөвлөлт хийж, түүнийг урт удаан хугацаанд, тогтвортойгоор хэрэгжүүлдэг. Цаашид өөрийнх нь хар хүчээр гөрдөж биш тодорхой, урт удаан хөгжлийн загварын удирдлага, төлөвлөлт дор явах хэрэгтэй болжээ.

Бутан зэрэг улсад хэрэгжүүлж буй хяналттай, өндөр үр ашигтай аялал жуулчлалыг хөгжүүлэх үү, эсвэл одоогийнх шиг өөрөөрөө өрнөсөн органик өсөлтөд найдах уу?

Нэг бол дээрх хоёр загварын дундуур бодлого гаргаж “Монголын онцлогтой аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх үү? Сэтгэлийн хөөрлөөр биш тодорхой баримт, шийдэл, нотолгоотойгоор үр дүнтэй мэтгэлцэж, шийддэг болъё. Зөвхөн гаднаас жуулчид ирж харагдаад, дотроо монголчууд аялаад л байвал аялал жуулчлал хөгжиж байна гэж боддогийг залруулж, эдийн засгийн томоохон сектор болгон хөгжүүлхэд анхааръя гэж байгаа юм.

Шийдэлтэй холбоотой саналууд
Нэг. Бусад орны жишгээр улс орон бүрт зориулсан маркетингийн менежментийн төлөвлөгөө гаргая

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал(1992)-д Монгол Улс нь стратегийн хувьд сайн хөршийн харилцаа хөгжүүлэх улс орнуудыг хоёр хөршөөсөө эхлүүлээд хөгжингүй улс орнуудыг нэгтгэн нэрлэсэн байдаг. Эдгээр нь цөм одоо манай аялал жуулчлалын гол зорилтот зах зээлийн орнууд болсон байгаа.

Бусад орны жишгээр эдгээр улс орон бүрт зориулсан Маркетингийн менежментийн төлөвлөгөө гаргая. Өмнөд хөршөөсөө эхэлж болно.

Австрали улс 1-5 жилд хэрэгжүүлэх тусгай маркетингийн мастер төлөвлөгөө гаргаад, түүндээ БНХАУ-ын 200 гаруй хотыг сонгон авч, дунд ба дээд түвшний, чанартай жуулчид авах кампанит ажлууд хийдэг (жишээ нь метроны зогсоол дээр далайн эргийн зураг тавих гэх мэт).

Бидэнд ийм төлөвлөгөө байдаггүй учир төрийн бодлого төлөвлөх албанд очсон хүний мэргэжил, боловсрол, харилцаа, хувь хүний үзэл бодлоос шахуу шалтгаалж зорилтод зах зээлийн улс орнуудад харилцан өөр, өөр бодлогууд хэрэгжүүлж байна.

Хоёр. Аялал жуулчлалын хөгжлийн хэв загвараа тодорхойлъё

Аялал жуулчлалынхаа хөгжлийн ерөнхий хэв загварыг тодорхойлж, төрийн бодлого, хөтөлбөрөөр зоригтой дэвшүүлье.

Одоогоор манайд нүүдлийн, түүх, соёл, байгалийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэсэн ерөнхий чиглэл гаргасан байгаа болохоос эдгээр чиглэлээр хөгжүүлэхийн тулд ийм загвараар хөгжүүлнэ гэсэн үлгэр, загвар бүхий менежментийн бодлого, хүрээ дутагдаж байна.

Гурав. Монгол Улсын гадаадад төлөөлөх байдлыг шинэчилье

Маркетинг бодлогуудаа тодорхойлохдоо аялал жуулчлалын зорилтод зах зээлүүд, түүний доторх сегментүүдээ тодорхойлсны үндсэн дээр гаргадаг болгоё.

Гадаадад Монгол Улсыг төлөөлөн байгаа Элчин сайдын яам, байнгын төлөөлөгчийн газар, консул, бусад төрийн байгууллагын вэб сайтуудыг аль ч улсаас ороод үзэхэд нэгдсэн нэг загвартай, мэдээлэлтэй, түүнийгээ байнга шинэчилдэг болгоё.

Дөрөв. Аялал жуулчлалын агентлагтай болъё

Аялал жуулчлалын хөгжлийн асуудлыг яамны газрын албаны хэмжээнд хариуцдагийг тэлж, чадавхыг нь бэхжүүлэх зорилгоор агентлагийн хэмжээнд хүргэе.

Бусад яамдын албадуудтай холбосон хороотой болъё. Ингэснээр яам хоорондын шийдвэрүүд уялдаа холбоотой болж ирнэ.

Тав. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалыг хөгжүүлье

Тусгай хамгаалалттай газар нутаг дахь аялал жуулчлалыг Олон улсын Байгаль хамгаалах холбоо болон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх удирдамж, зөвлөмжүүдийн дагуу нэгдсэн уялдаа холбоотойгоор хөгжүүлье.

Үүнтэй холбоотойгоор БОАЖЯамны ТХН-ын Удирдлагын газарт тогтвортой аялал жуулчлалыг хариуцсан байнгын нэгж, эсвэл алба бий болгож, аялал жуулчлалын бодлоготойгоо уялдаа холбоотой хөгжүүлье.

Байгаль хамгаалах ажил үүргийг санхүүжүүлэх нэг чухал эх сурвалж болдог нэвтрэх хураамжаа нэмэгдүүлж, орлого нь тухайн ТХГН-т шууд ордог механизмтэй, төрийн санхүүжилтээс аль болох хараат бус (Хустайн БЦГ шиг) байдаг болгоё.

Зургаа. Хэмжиж болохуйц зорилтууд тавья

Дотоодын аялал жуулчлалын менежментийн төлөвлөгөөг хийж баталъя.

Нэн түрүүнд дотоодын аялагчдыг статистик, тоо бүртгэлд хамруулдаг болгоё.

Зөвхөн ингэсэн тохиолдолд аялал жуулчлалын салбарын Монголын эдийн засагт оруулдаг хувь нэмэр, нөлөөлөл бодитой болж, түүнд зориулсан бодлогын баримт бичгүүд нь бодит, хэмжиж болох зорилтууд дээр суурилж эхэлнэ.

Долоо. Хөндлөнгийн хяналтыг сайжруулъя

Аялал жуулчлалын хяналт, мониторингийг хөгжүүлье.

Аль нь хариуцлагатай, тогтвортой (орон нутгийн хөгжилд бодит хувь хэмэр оруулдаг гэх мэт), аль нь зоргоороо, муу нөлөөлөлтэй (Монголд татвар, нийгэм, орлогын албан татвар төлдөггүй, орон нутгаас бараа үйлчилгээ авдаггүй гэх мэт) аялал жуулчлал эрхэлж буйг тогтоох нэг арга бол тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж ирсний үндсэн дээр хөндлөнгийн буюу гурвагдагч талаар шүүлгэж, гэрчилгээ авдаг болгох явдал юм.

Сайн, муу байх эсэхийг 100% хэлж мэдэхгүй. Гэхдээ энэ гэрчилгээг авсан компаниуд жуулчдаа авахдаа өөрийн чанарыг харуулах нэг арга хэрэгсэл болгож, маркетин хийхдээ ашиглах боломжтой.

Өдгөө Монгол Улсад байгаа тур операторуудыг ялгаж, зааглах хууль, дүрэм журмын орчин бараг байхгүйтэй адил. Энэ нь наанаа орон нутаг, улсын эдийн засагт бодит үр ашиг авч ирэх тухай асуудал, цаанаа жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх, мөн тэдний амь настай ч холбоотой асуудал болж ирэх юм.

Найм. Экологийн боловсролыг байгаль дэлхийгээр дамжуулан олгодог болъё

Эцэст нь хүүхэд, залуусын байгаль орчин, аялал жуулчлалын боловсрол, мэдлэгт багаас нь анхаарч, экологийн боловсролыг байгаль дэлхийгээр дамжуулан олгодог болгох.

Үүний тулд улсын нийт хүн амын тэн хагас нь амьдардаг нийслэл хотод мэдээлэн таниулах төвүүд (interpretation), хот дотор болон орчны бүсэд иргэд зохион байгуулалттай, хараа хяналттай аялж зугаалах, явган аяллын жимүүдийг олноор байгуулж, мэдээллийн тэмдэг, тэмдэглэгээ хийж, иргэдэд мэдлэг боловсрол олгодог болгох хэрэгтэй байна.

Мэдлэгтэй, боловсролтой болсон иргэд байгалийн үнэ цэнээ ойлгож, хамгаалах сэтгэлтэй болдог. Дараагийн “соёлын хувьсгал”-ыг “аялал жуулчлалын соёлын хувьсгал” болгож хэрэгжүүлье.

Монголд ямар загварын аялал жуулчлалын ашигтай вэ гэдгийг шийдэх шаардлага үүсэж буй нь энэ бүхнээс харагдаж байна.

Үүн дээр үндэслэн улс орныхоо хаана нь ямар төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхээ шийдэх, түүнийгээ бодлогоор дэмжих боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар хүссэн гадаад, дотоодын хүн Монгол орны хүссэн газарт очиж, хяналтгүй аялдаг систем үйлчилж байгаа. Тухайлбал, Бутан зэрэг улс зарим уул, нуруугаа зориуд аялал жуулчлал хөгжүүлэхгүйгээр, онгон байдлаар нь хадгалж, хамгаалдаг.

COVID-19 цар тахал намжсаны дараа Монгол Улсад аялал жуулчлалын салбарын цоо шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсэж магадгүй байна.

Гадаадын уламжлалт зах зээлүүд маань өөрчлөгдөж мэднэ. Дэлхийн зах зээл өмнөх шигээ хар массаар хөтлөгдөн хөгжих үү, эсвэл бодлого, төлөвлөлтөө өөрийн гэсэн онцлогт тааруулсан хэлбэрээр урагшлах уу гэдгийг шийдэх цаг мөч айсуй. Үүнийг нэг нэгэндээ цэцэрхэлгүй, тал бүрээс нь хэлэлцэж шийдэх нь л цорын ганц зөв арга хэмээн үзэж байна.

1990-ээд он дөнгөж гараад аялал жуулчлал хөгжихөд Монгол Улс ёстой л цагаан цаас байсан бөгөөд манайх шиг онгон зэлүүд нутаг байгаагүй учир нэг хэсэг өрнөдийн жуулчид шохоорхон ирцгээдэг байв. Энэ үед Монголд ирэх нь л чухал байв.

Харин одоо ирсэн хойноо яах вэ гэдэг асуулт тавих болсон билээ. Нэг талаар зам харгуй тавигдсан, хөдөө аж ахуй хөгжсөн, мал өссөн зэрэг олон шалтгаанаар мөнөөх атар онгон газар нутгууд улам бүр хумигдсаар байна.

Нөгөө талаар, монголчууд ирээдүйдээ хэр цэвэр, онгон байгаль, нутаг орон үлдээх вэ гэдэг дээр тулж ирээд байна. Дан ухамсраар шийдэхгүй нь. Өдгөө дэлхий нийтийн хөгжлийн үндсэн чиглэл бол Тогтвортой хөгжлийн загвар. Энэ нь цаанаа байгаль хамгаалах, байгальд хамгийн бага нөлөөлөл үзүүлэх, орон нутгийн эдийн засаг болон нутгийн иргэдийн амьжиргаанд бодитой хувь нэмэр оруулсан, харилцан ашигтай аялал жуулчлалыг хөгжүүлэх санаа юм.

Монгол Улс үүнийг хууль тогтоох төв байгууллагаараа соёрхон баталсны хувьд хөгжүүлж, хэрэгжүүлэх үүрэгтэй билээ. Ингэхийн тулд төлөвлөлт, хэрэгжилт, дүрэм журам, зохицуулалт, хяналт мониторингийг хооронд нь уялдаа холбоотой хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ.

Дашдооровын Гэрэлтөв

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио11 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио11 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио11 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм11 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий11 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг11 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий11 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий11 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр11 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр11 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент11 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм1 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ