Улс төр
ТББХ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Санал хураалтад оролцсон 8 гишүүний 5 нь түүнийг авч үлдэх санал гаргажээ.
Өнөөдөр хуралдсан Хууль зүйн байнгын хороо мөн ийм шийдвэр гаргаад буй.
Уг асуудлыг Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх юм.