Улс төр
Өнөөдрийн байдлаар 8 нам, 1 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгчээ
2020 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд өгсөөр байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд:
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл
Ард түмний нам
Ардчилсан нам
Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгчээ.
Өмнө нь дөрөвдүгээр сарын 22-нд:
Эх Орончдын Нэгдсэн нам
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
Их Эв нам
Зон Олны нам
Дэлхийн Монголчууд нам сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.
Ингэснээр нийт 8 нам, 1 эвсэл баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ.
Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 4 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө ирүүлэх хуулийн заалттай.