Улс төр

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг бие даан нэр дэвшихээ мэдэгдлээ

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Үндэсний Аудитын Газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ.

Сонгуулийн тухай хуульд бие даагчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу бие даагчдын мөрөө хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай мэдээллийг олон нийтэд өнгөрсөн жил цацсан. Гэхдээ энэ талаар надад мэдэгдээгүй. Намайг намаас хассан гэдэг асуудлын талаар албан ёсоор мэдэгдэхийг хүссэн ч хариулт ирүүлсэнгүй. Тиймээс С.Эрдэнийн цацсан мэдээллийг үнэн гэж ойлгоод бие даан дэвшихээр мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ.

Би сонгуульд нэр дэвшье гэж мөрийн хөтөлбөр боловсруулаагүй. Улс орны цаашдын хувь заяанд хэрэгтэй, эртнээс ярьж байгаа гурван зүйл бий. Шударга бусын хонгилыг нураах ажилд оролцмоор байна. Газрын доорх баялгийг ард түмнийх болгомоор байна. Дундаж давхрагыг бий болгоход гар бие оролцъё гэдэг гурван зорилго л байгаа юм.

Нам, эвсэлд ард түмэн итгэхээ болиод байна.

Олон хүн бие даан нэр дэвшээд гарч ирвэл аль нэг намын дарга, хэн нэгний тав гурван төгрөг царайчлахгүйгээр ажиллаж болох болов уу гэж горьдож байна.

Сонгуулийн өмнөх нөхцөл байдлын харахад их л тэнцвэргүй юм болох байх. Маскны цаанаас ганц хоёр юм ярьсан болоод л. Хэн нь хэн бэ гэдгийг мэдэх аргагүй юм” хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Exit mobile version