Эдийн засаг

Э.Баатарцогт: Заавал хувьцааны данс нээлгэж өөрийн банкны данстайгаа холбуулж ногдол ашиг авах эрхтэй болно

Нийтэлсэн

“Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг тавдугаар сарын 1-ээс олгох шийдвэр гаргасан билээ. 1072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс өмнө төрсөн шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүр эзэмшиж юм.

Харин Ковид19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдалын үед 1072 хувьцааны ногдол ашиг болох 96480 төгргийг хүмүүсийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр хоёр төрлийн аргаар иргэдэд олгохоор болсон байна.

Тодруулбал,

Нэгд: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хууль журмын дагуу брокер диллерийн компаниуд дээр хувьцааны дансаа нээнэ. Энэ хувьцааны дансаа өөрийн байнга ашигладаг арилжааны банкны данстайгаа холбох ёстой. Энд хоёр дансны асуудал байгааг иргэд сайтар ойлгох хэрэгтэй. Нэг нь хувьцааны данс, нөгөө нь банкны данс. Банкны дансанд мөнгөн хөрөнгө хадгалдаг. Харин хувьцааны дансанд хөрөнгийн зах зээлийн хувьцаа хадгалагддаг. Иймд энэ хоёр төрлийн дансыг манай иргэд ялгаж ойлгох хэрэгтэй. Тиймээс иргэд энэ хоёр дансаа хооронд нь холбох хэрэгтэй.

Хоёрт: И-баримт дээр бүртгэлтэй байгаа 1 сая 300 мянга орчим иргэний данс идэвхтэй байна. Иймд И-баримт дээр бүртгэлтэй байгаа тэр дансаар ногдол ашгийг нь оруулах юм. Өөрөөр хэлбэл, 2 сая 511 мянган иргэний тал нь И баримтаар авах боломжтой. Тэгэхдээ И баримт дээр данс нь бүртгэлтэй байгаа ч хувьцааны дансаа нээгээгүй бол ногдол ашиг орохгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс заавал хувьцааны дансаа нээлгэж өөрийн банкны данстайгаа холбуулж ногдол ашгаа авах эрхтэй болно.

Гэсэн тайлбарыг 1072 хувьцааны мэдээллийн төвийн албаны менежер Э.Баатарцогт Itoim.mn сайтад өгсөн ярилцлагандаа тодотгожээ.

Сонирхуулахад иргэд Брокерийн компани дээр өөрийн биеэр очих болон “Эрдэнэс таван толгой” компанийн аппликейшнийг ашиглан цахимаар дансаа нээлгэх боломжтой. 1072 хувьцаатай иргэн 90 төгрөгөөр үржүүлэхэд 96480 төгрөгийн ногдол ашиг авна. Хувьцааны тоо ширхэг иргэн бүр өөр. Иргэд 158989 дугаарт регистрийн дугаараа англи галигаар илгээн өөрийн хувьцааны тоо ширхгийг мэдэж авах боломжтой юм.

Exit mobile version