Дэлхий

Саудын Араб улс хүүхдэд цаазын ял оноохоо зогсоож, ташуурдаж шийтгэхийг хориглов

Нийтэлсэн

Саудын Арабын хаан насанд хүрээгүй хүнд цаазын ял оноох шийтгэлийг төгсгөл болгох зарлиг гаргасан тухай Ням гарагт тус улсын өндөр албан тушаалтан мэдээлжээ.

Саяхан тус улсын дээд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг олон нийтийн өмнө ташуурдаж шийтгэх явдлыг зогсоох чиглэлийг орон нутгийн захиргаадад өгсөн юм. Тус улсад хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүний гар, хөлийг нь гавлаж, нүүрийг нь нуулгүйгээр олны өмнө ташуурдаж гэсгээдэг.

Исламын шашны хэт хуучинсаг номлол болох Вахабизм ноёлдог Саудын Араб улс ийнхүү бага багаар шинэчлэгдэж байна. Шинэчлэлийг гол санаачлагч нь эзэн хаан Салманы хүү, угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман юм.

Улс орноо хуучинсаг ёс уламжлалаас нь бага багаар салгаж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах алхмууд хийж байгаа нь сүүлийн жилүүдэд түүний нэр хүнд олон улсад өсөх шалтгаан болж байв.

Гэвч 2018 онд Саудын Арабын эрх баригчдыг шүүмжлэгч сэтгүүлч Жамал Хашогги тус улсын Турк дэх консулын газарт алагдсан явдал ханхүүгийн нэр хүндийг сэвтээсэн юм.

Салман хааны зарлигийн дагуу тус улсын шашны цөөнх шийт хүн амын төлөөлөл зургаан эрэгтэй цаазын ялаас чөлөөлөгдөх болж байна.

Тэд бүгд 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдэж байжээ.

Эх сурвалж: Associated Press

Exit mobile version