Бидэнтэй нэгд

Дэлхий

Туркменистаны ерөнхийлөгч адуу өсгөж, үржүүлэхэд $680 саяыг зарцуулжээ

Нийтэлсэн

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов жил бүр улс орондоо адууны баяр зохион байгуулдаг уламжлалтай.

Тэрээр өөрөө хурдан хүлгийн хоббитой нэгэн бөгөөд энэ баярт их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг юм. Энэ жилийн баяр өнгөрсөн Бямба, Ням гарагуудад нийслэл Ашхабатын ойролцоох морин спортын төвд болж өнгөрсөн байна.

Туркменистан нь шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй дэлхийн цөөхөн хэдэн орны нэг гэгдэж байгаа тул олон хүн оролцсон спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа.

Арга хэмжээний үеэр хамгийн сайхан адууг шалгаруулж, төрөл бүрийн урлагийн тоглолтууд зохион байгуулагджээ.

Нутгийн Ахал Теке үүлдрийн адууны тухай ном бичиж байсан Бердымухамедовт өчигдөр Туркменистаны адуучид нийлж үнэтэй бэлэг гардуулсан байна.

Тэгвэл ерөнхийлөгч бүтээлдээ адууг дүрсэлсэн уран бүтээлчдэд их хэмжээний мөнгөн шагнал олгож, хамгийн сайхан адуу шалгаруулах тэмцээний ялагчид Audi Q8 загварын шинэ автомашин бэлэглэжээ.

Бердымухамедов хувьдаа хэдэн зуун Ахал Теке үүлдрийн адуутай гэгддэг.

Саяхан Туркменистаны засгийн газраас гаргасан албаны тоо баримтад өгүүлснээр Бердымухамедов адууны аж ахуйг хөгжүүлэх, адуучдын амьдралыг өөд татахад улсын төсвөөсөө $680 сая орчмыг хуваарилсан байна.

Сүүлийн жилүүдэд түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаснаас Туркменистаны гол экспортын бүтээгдэхүүн болох байгалийн хийн орлого унаж, орон даяар хүнсний хангамж муудаад байгаа юм.

Гэсэн ч Бердымухамедов адуунд хөрөнгө мөнгө харамлахгүй байна.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана