Энтертайнмент
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Войслав Бралушичийг түр томиллоо
Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр Серби мэргэжилтэн Войслав Бралушичийг томиллоо. Түүний хувьд 8 жилийн турш Монгол улсад ажиллаж байгаа ба энэ хугацаанд Эрчим, Дэрэн, Андууд Сити зэрэг клубүүдэд ажиллаж байсан юм.
Үндэсний шигшээ багийн Ахлах дасгалжуулагчаар 2017 оны 3-р сараас эхлэн ажилласан Герман мэргэжилтэн Ханс Майкл Вайсс энэ сарын 24-нд ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
Майкл Вайссийн удирдлага дор Үндэсний шигшээ баг түүхэндээ анх удаа Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж, ДАШТ-ий урьдчилсан хоёрдугаар шатанд анх удаа шалгаран хожил авсан юм. Түүний Монголын хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг үнэлж, МХБХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнасан билээ.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо