Covid-19

ОХУ-д коронавирусийн халдвартай хүний тоо 80 мянгыг ДАВЛАА

Нийтэлсэн

ОХУ-д коронавируст халдвар авагсдын тоо дөрөвдүгээр сарын 24-нд 60 мянга хүрч байсан бол гурван хоногийн дотор 80 мянгыг давлаа.

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 73’727 шинэ тохиолдол илэрч, нийт өвчтэй хүний тоо 2’993’131 болжээ. Мөн нэг өдөрт 3747 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 206’911 болоод байна. Одоогоор 877’409 хүн эдгэжээ.

Нэг өдөрт хамгийн олон халдварын шинэ тохиолдол илэрсэн улсууд:

АНУ – 26’449 /Нийт 987’100/
ОХУ – 6361 /Нийт 80’949/
Их Британи – 4463 /Нийт 152’840/
Бразил – 3591 /Нийт 62’787/
Испани – 2870 /Нийт 226’629/
Турк – 2357 /Нийт 110’130/
Нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан улсууд:

АНУ – 1156 /Нийт 55’412/
Их Британи – 413 /Нийт 20’732/
Испани – 288 /Нийт 23’190/
Итали – 260 /Нийт 26’644/
Франц – 242 /Нийт 22’856/
Бразил – 223 /Нийт 4268/
Хамгийн олон хүн эдгээд буй улсууд:

АНУ – 118’779
Испани – 117’727
Герман – 112’000
Хятад – 77’394
Иран – 69’657
Итали – 64’928

Exit mobile version