Бидэнтэй нэгд

Covid-19

БНСУ-аас ирэх иргэд коронавирусийн ШИНЖИЛГЭЭНД хамрагдсан байх шаардлагатай

Нийтэлсэн

Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамнаас дараах мэдээллийг гаргажээ.

Уг мэдээлэлд:

Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас 2020 оны 5 дугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцоор нутаг буцах иргэдийн материалыг хянан үзэж, эцэслэн шийдвэрлэсэн жагсаалтыг өнөөдөр ЭСЯ-нд ирүүллээ. Консулын хэлтэс уг жагсаалтыг Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт даруй хүргүүлсэн. МИАТ-аас тухайн иргэнтэй утсаар нь холбогдож суудал бичиж, тийзийг баталгаажуулна. Нутаг буцах иргэд нислэгт суухын өмнө сүүлийн 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээнд хамрагдаж, хариу нь сөрөг гарсан шинжилгээний бичигтэй байх шаардлагатай болохыг анхаарна уу!

Энэ удаагийн онгоцонд 4 дүгээр сарын 8-ны нислэгт зарын дагуу утсаар бүртгүүлсэн боловч нислэгт багтаагүй хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд /нотлох баримтыг үндэслэн/, эх орондоо буцах өргөдөл, хүсэлт гаргасан хүндэтгэх шалтгаантай иргэд орж байна. Эдгээр иргэдтэй ЭСЯ-наас нэг бүрчлэн холбогдсны үндсэн дээр хувийн мэдээлэл, өргөдөл, нотлох баримтыг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт хүргүүлсэн болно. Энэ удаагийн нислэгт Солонгосын Хууль зүйн яамнаас мэдэгдсэн албадан буцаах тодорхой тооны иргэд мөн орж байна.

ЭСЯ-наас Солонгост оршин сууж буй иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор гадаад орноос дамжин ирж буй транзит зорчигчдын хамт нэг онгоцонд явуулахгүй байх саналыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Комиссын шуурхай штабт өмнө хүргүүлсэн. Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ЭСЯ-ны саналын дагуу энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр зөвхөн Солонгост оршин суугаа иргэдийг авахаар зохицуулсан.

СОЛОНГОСООС ГАДНА ДЭЛХИЙН 40 ГАРУЙ ОРОНД 6000 ГАРУЙ МОНГОЛ ИРГЭН НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА

  • БНСУ-д халдварын тохиолдол буурч байгаа боловч нутаг буцах хүсэлтэй манай иргэдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Консулын хэлтэст иргэдээс ирүүлсэн нийт 1300 гаруй өргөдлийг Улсын Онцгой Комиссын шуурхай штабт нэгдсэн байдлаар дахин хүргүүлсэн. Өнөөг хүртэл 3 удаагийн тусгай үүргийн нислэгээр БНСУ-аас 700 гаруй иргэн нутаг буцаад байна. Солонгосоос гадна дэлхийн 40 гаруй оронд 6000 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлтэй байна. Манай улсын Засгийн газар өөрийн улсын эдийн засгийн чадавх, эрүүл мэндийн салбарын бодит хүчин чадал, ХӨСҮТ болон гадуур тусгаарлах байрны нөөц боломж зэргийг тооцож үзсэний үндсэн дээр хилийн чанадаас боломжийн хэрээр иргэдээ татан авах ажлыг шат дараатай хийж байна.
  • БНСУ-д коронавируст халдварын тохиолдол буурч байна. Гэвч БНСУ-д өндөржүүлсэн бэлэн байдал хэвээр байгаа бөгөөд 5 дугаар сарын 5-ний өдөр хүртэл хөл хязгаарлалтын дэглэмийг сунгаж, иргэд хоорондоо “зай барих” журмыг мөрдөж байгааг манай иргэд анхаарч, Солонгосын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа үргэлжлүүлэн чанд сахихыг хүсье!

Анхааруулга: 5 дугаар сарын 1-ний тусгай үүргийн онгоцонд Улсын Онцгой Комиссын шуурхай штабаас ирүүлсэн жагсаалтад орсон иргэдийг бүртгэж суулгах тул жагсаалтад ороогүй иргэд Инчоны олон улсын онгоцны буудал дээр ирж хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл гаргахгүй байхыг иргэд Та бүхнээс хүсье!

Инчоны онгоцны буудал нь улсын тусгай обьект бөгөөд 4 дүгээр сарын 8-ны нислэгийн үеэр болсон эмх замбараагүй байдалтай холбоотойгоор онгоцны буудлын захиргаанаас Сөүл дэх МИАТ-ын төлөөлөгчийн газарт аюулгүй байдлын журмыг сахиж, дахин ийм байдал гаргуулахгүй байхыг анхааруулсан болно. Манай иргэд оршин суугаа улсынхаа хууль журмыг хүндэтгэн сахиж биелүүлэхийг хүсье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.04.26

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ээжийн хайр

CGTN мэдээ1 өдөр өмнө

“Эхийн сэтгэл”-ийг хүсэрдүүлж үл болно

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-д хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлэв

Дэлхий3 өдөр өмнө

Мартагдашгүй түүхийн улбаа 70 жил

Covid-194 өдөр өмнө

Путин Кремлийн ордонд Ши Жиньпинг цайлав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Орос хамтарсан мэдэгдэл нийтэлж, Хятад-Оросын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргалаа

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин В.Путин нар сэтгүүлчидтэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

 “Хятад орноор аялахуй-2025” арга хэмжээ эхлэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тараав

CGTN мэдээ5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг” нэвтрүүлэг Оросын хэвлэлээр цацагдаж эхэллээ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хятад, Оросын хүмүүнлэгийн хамтарсан арга хэмжээнд баярын захидал илгээв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин ОХУ-ын хэвлэлд гарын үсэгтэй нийтлэл нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпиний ОХУ-д хийх айлчлалын утга учрыг гурван одон медалиар өгүүлэх нь

Улс төр7 өдөр өмнө

П.Сайнзориг: Хороо гэх статусыг ашиглахгүй, хотууд хорооллоос бүрдэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм6 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна