Covid-19
Covid-19-ийн үед дэлгүүр хэсэх зөвлөгөө
Коронавирусийн халдвар авагчдын тоо Орост улам нэмэгдэж байгаа учраас дэлгүүр худалдааны төвүүд амны хаалтгүй хүмүүсийг нэвтрүүлэхгүй байхаар журамлаж эхэлжээ. Мөн дэлгүүрийн худалдагч, бусад ажилтнуудад ч амны хаалт заавал зүүх шаардлагыг тавьж эхэллээ. Зарим дэлгүүр 65-аас дээш насныханд үйлчлэх тусгай цагийн хуваарь гаргажээ. Өглөө 09.00-10.00 цагийн хооронд ахмадуудад үйлчилж байна.
Эрүүл мэндийн нэвтрүүлгийн хөтлөгч Евгений Комаровский цар тахлын үед дэлгүүрээр хэрхэн аюулгүй үйлчлүүлэх видео зөвлөгөөг бэлтгэн YouTube сувгаар түгээжээ.
Дэлгүүр орохоосоо өмнө худалдан авах зүйлээ цаасан дээр бич, тогтмол үйлчлүүлдэг, хаана ямар бараа нь байдгийг мэддэг дэлгүүр рүүгээ орох, жижгээр савласан гар ариутгагчийг биедээ авч явж дэлгүүрийн сагсны бариулыг ариутгах, бусад хүнээс аль болох зай барих, амны хаалтаа заавал зүүх, гараа нүүрэндээ хүргэхгүй, нүдээ нухахгүй байх, шат болон урсдаг шатаар уруудах, өгсөхдөө бариулд нь хүрэхгүй байх, олон давхар дэлгүүрийн цахилгаан шатыг ашиглахгүй байхыг эмч зөвлөжээ.