Бидэнтэй нэгд

Нийгэм

Цалингаа голсон галт тэрэгний машинчид ажлаасаа гарах болжээ

Нийтэлсэн

Байгууллагын хамгийн чухал зүйл болох хүний нөөцийн тогтвор суурьшлын асуудал өнөөдөр УБТЗ-ын тулгамдсан асуудлын нэг болжээ.УБТЗ-ын Зүтгүүрийн аж ахуйн алба 2262 ажилчинтай. Үүнээс 1116 зүтгүүрийн машинч болон туслах машинчид нь хүсэлтээрээ ажлаас гарах явдал ихэсчээ.

Тухайлбал, 2018 онд 103 машинч, 2019 онд 153 машинч ажлаас гарсан шалтгаан нь шууд цалинтай холбоотой аж. Галт тэрэгний машинчийн сарын үндсэн цалин нэг сая 400 мянгаас хоёр сая төгрөг хүртэл байдаг.

УБТЗ-ын ажилчдын 90 орчим хувь нь орон сууц болон бусад зээлтэй тул авсан цалин нь амьдрал ахуйд хүрэлцдэггүйгээс мэргэжлээ орхиж, “БНСУ-д ажиллахаар явдаг” гэдгийг УБТЗ-ын удирдлагууд хэлж байна.

Олон жил ажилласан туршлагатай, мэргэшсэн машинчид ажлаасаа гарч, төмөр замын тээвэрт туршлагатай хүний нөөц алдагдаж байгаа талаар УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны ашиглалт хариуцсан орлогч дарга Б.Гантөмөр хэлэхдээ “2016 оныг хүртэл машинчдын тал хувь нь 30-40 насныхан байсан бол өнөөдрийн байдлаар 50 хувь нь 20-30 насныхан болж залуужсан нь туршлагатай машинчид ажлаас гарсантай холбоотой. Бид ажилчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд нөөц боломжоо ашиглан 2017 оноос цалингаа жил бүр 10 хувиар нэмсэн. Гэвч эдийн засгийн өсөлт, валютын ханш, инфляцын өсөлтийг гүйцэхгүй байна. Олон жил ажилласан машинчид ажлаасаа гарч байгаа нь төмөр замын тээвэрт эрсдэл үүсч байна” гэв.

Нэг рэйсдээ 1000 гаруй зорчигч, 6000 орчим тонн ачааг галт тэргээр тээвэрлэдэг энэ хариуцлагатай ажлын машинч дор хаяж туслах машинчаар 5-8 жил ажилласан байх ёстой. Гэтэл дээрх шаардлагыг хангасан туршлагатай машинчид ажлаасаа гарч, тэдний орон тоог нөхөхийн тулд туршлага бага туслах машинчдыг үндсэн машинч болгож байна.

Өнгөрсөн жил гэхэд 3-5 жил ажилласан 124 туслах машинчийг үндсэн машинч болгожээ. Өөрөөр хэлбэл, нэг талдаа өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн эрэлтийг хангах нөгөө талдаа хүний нөөцийн дутагдлаа нөхөхийн тулд туслах машинчдыг үндсэн болгодог гэсэн үг.

УБТЗ дотоод санхүүгийн нөөц боломждоо тулгуурлан ажилчдынхаа нийгмийн халамж, цалинг нь боломжоороо нэмэгдүүлж байгаа ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгааг албаныхан хэлж буй. Тус нийгэмлэг сүүлийн гурван жил нийт ажилчдынхаа 13 дахь сарын шагналт цалинг 200 хувиар буюу хоёр сарын цалинтай нь тэнцэх урамшууллыг олгожээ.

Хэрэв УБТЗ-ын тарифын үнийг нэмэгдүүлж, зах зээлийн зарчмаар нь ажиллуулбал тус нийгэмлэг тээврийн тарифын алдагдалгүй ажиллах юм. Жилд зөвхөн тээврийн тарифаас 30-40 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл УБТЗ-ын тарифын алдагдлыг төр гаднаа үлдээсэн нь нийгэмлэгийн хөгжилд тушаа болж байна.

Эрчим хүчний салбарт гэхэд жилдээ гурван удаа тарифыг нь нэмдэг. Тэгвэл УБТЗ өнөөдөр нэг зорчигчийг нэг километрт дунджаар 22 төгрөгийн алдагдалтай тээвэрлэдэг юм. Ийм алдагдалтай тариф мөрдөж байгаагаас УБТЗ-ын санхүүгийн дарамт улам нэмэгдэж байна.

CRI Монгол радио6 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио6 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент7 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр7 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр7 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм7 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм7 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент7 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент7 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр7 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио7 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм7 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч7 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа