Энтертайнмент
Олимпийн аварга Ф.Базил онцгойрч чадлаа
Жүдо бөхийн энэ оны эхний гранпри тэмцээн болох Тел Авив гранпри тэмцээний хоёр дахь өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.
Манай сайт аливаа тэмцээний уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна шилдэг агшнуудыг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу жүдо бөхийн Тел Авив гран при тэмцээний шилдэг цэвэр ялалтуудыг толилуулж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр дунд жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн -73 кг жингийн барилдаанууд үнэхээр үзүүштэй ганган барилдаануудаар дүүрэн байлаа. Уг жинд 57 жүдоч хүч үзсэн нь Тел Авивийн гранпри тэмцээний хамгийн олон оролцогчтой жин байлаа. Тус жинд дэлхийн аваргууд болох Туркийн Билал, БНСУ-ын Ан Чанрим болон олимпийн аварга Италийн Ф.Базил нар хүч үзсэн юм. Ф.Базил өнгөрсөн онд төдийлөн амжилт үзүүлээгүй ч 2020 оныг хүчтэй эхлүүлж чадлаа. Тэрээр жингийнхээ шилдгүүдийг нураасаар жиндээ аваргалж чадлаа.