Улс төр

Улсын онцгой комисс хуралдана

Нийтэлсэн

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр 12:00 цагт болно.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тогтоолын хугацаа энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилж буй. Өнөөдрийн хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж магадгүй.

УОК-ын 19 дэх удаагийн хуралдаан өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, гурав хоногийн хугацаанд Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаар дуусгавар болсон юм.

Exit mobile version