Covid-19

Д.Нямхүү: Франц иргэн эрүүлжиж, өнөөдөр эмнэлгээс гарч байна

Нийтэлсэн

Д.Нямхүү, Халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. 161 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчигээнд орохын өмнө, дараа эмч, мэргэжилтнүүддээ шинжилгээ хийж, хянадаг.

Франц иргэн эрүүлжиж, 47 хоногийн дараа өнөөдөр эмнэлгээс гарч байна. 47 хоног эмчлэгдэж гарлаа. Энэ хүн анх их хүнд ирсэн, одоо Энхсаран амралтын газрын тусгаарлалтад шилжиж байна. Москвагаас ирж, Амар зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, 213 оронд бүртгэгдэж, 2.9 сая хүн халдвар авч, 206 хүн нас барлаа. ОХУ-д 80 мянга гаруй хүн халдвар авч, өнгөрсөн 24 цагт 66 хүн нас барлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халдварын оргил үе бидний өмнө байна. бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд илүү анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн сануулав. ОХУ-ын ерөнхий тархвар судлаач ирэх тавдугаар сард болох баяруудад хөл хорионы дэглэмийг чандлан сахихыг ард иргэддээ анхаарууллаа.

Б.Янжмаа, Испани, Франц, Италид шинэ халдвар болон нас баралтын тоо бага зэрэг буурч байна.
Өчигдрөөс эхлэн Италид хөл хорионы дэглэмийг бага зэрэг сулруулж, 14-өөс доош насны хүүхэд өглөө, оройн 9 цагийн хооронд өдөрт нэг удаа гэрээс гарахыг зөвшөөрлөө. Ингээд бусад хүүхэдтэй тоглоомоо солилцохгүй, 2 метрээс ойртохгүй байхыг сануулав.

Францад сургуулийн үйл ажиллагааг 9-р сар хүртэл нээхгүй гэлээ. Герман улсад ралдвар авсан хүний тоо 154 мянгад хүрлээ. Нас баралт 5000 давлаа. Тус улсад 3-р сарын 23-наас эхлэн гэр бүлийн биш 2-оос дээш хүн уулзахыг хориглосон нь тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн гэж үзэж байна. 4-р сарын 27-ноос эхлэн Берлинээс бусад хотод нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ амны хаалттай явахыг анхаарууллаа.

Япон улсад 13241 хүн халдвар авч, 360 хүн нас барлаа.

Exit mobile version