Covid-19
Д.Нямхүү: ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутнаас коронавирус илрээгүй
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, 4-р сарын 26-ны өдөр улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 161 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмч, эмнэлгийн ажилтан 19 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид эмчилгээнд орохын өмнө, дараа эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууддаа шинжилгээ авч, уушгийг нь хянадаг.
Ажиглах байранд тусгаарлагдсан 130 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүнд ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 48 оюутан байсан. Оюутнуудаас вирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 5 сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн Дундговь аймаг, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан жолооч нийт 15 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Сайхан мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч эрүүлжиж, 47 хоногийн дараа өнөөдөр эмнэлгээс гарч байна. 47 хоног эмчлэгдэж гарлаа. Энэ хүн анх маш хүнд ирсэн, одоо “Энхсаран” амралтын газрын тусгаарлалтад шилжиж байна.
Франц иргэн анх эмнэлэгт хэвтсэнээс хойш дэлхий биднийг харж эхэлсэн. Монгол Улс, монгол эмч нарын нэр төр, ёс суртахуун харагдах учир бид хичээж ажилласан. Дэлхийн аль ч улс оронд монгол хүн халдвар авч болно. Эрсдэл өндөр байгаа энэ үед гадаадын иргэнийг эмчилж, жишиг болгосны хариуд улс орнууд манай иргэдэд хариуг нь барих байх гэж бодож байна.
Уушгинд үрэвсэл, нэвчдэс үүсгэдэг маш аюултай халдвар. Нэвчдэсийг шимэгдүүлэх, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн байлгах талд онцгой анхаарч эмчилгээ хийдэг.