Covid-19

Хятадын Ухань хотод сүүлийн 12 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Нийтэлсэн

Хятадын Ухань хотын эмнэлгүүдэд коронавирусийн халдвар аваад хэвтэн эмчлүүлж байсан сүүлийн 12 өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарсныг тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ. COVID-19 өвчин анх Хубэй мужийн Ухань хотын зэрлэг амьтны захаас тархсан хэмээн үзэж буй.

Эмнэлгээс гарсан хамгийн сүүлийн өвчтөн 77 настай бөгөөд түүний коронавирусийн халдварын шинжилгээний хариу хоёр удаа сөрөг гарсан байна. Эдгэрсэн 12 хүнийг гэрт нь байлгаж, хараа хяналт тавих аж.

Гэхдээ ард иргэд энэхүү мэдэгдэлд итгэхгүй байгаагаа цахим хуудсаар дамжуулан мэдэгдэж байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэд хэдэн өвчтөн хүнд нөхцөлд байна гэж албаны хүмүүс зарлаж байжээ. Гэхдээ хоёр хоногийн дотор хэвтэн эмчлүүлж байгаа бүх хүн эмнэлгээс гарсан гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

Үүнээс үүдэн Хятадад коронавирусийн халдвар авагсдын тоо, нас барсан хүний тоо үнэн бодит эсэхэд итгэх эргэлзээ нэмэгджээ.

Өнөөдрийн байдлаар /2020.04.27/ тус улсад “COVID-19”-ийн 82,830 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас бараад байна. Харин 77,474 хүн халдвар аваад эдгэржээ.

Эх сурвалж: NHK

Exit mobile version