Covid-19

Сингапур “COVID-19”-ийн халдварын тохиолдлоор Азид БНХАУ, БНЭУ-ын араас бичигдлээ

Нийтэлсэн

ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 6.3 мянгаар нэмэгдэж, 80.9 мянга давлаа. Тус улсын бүх бүс мужид халдвар тархаад байна. Дийлэнх тохиолдлууд нь Москвад бүртгэгджээ. Ойрын 2-3 долоо хоногт халдвар оргил үедээ хүрч болзошгүй гэж мужийн орлогч захирагч нь анхааруулсан байна.

Азид Сингапур халдварын тоогоор БНХАУ, Энэтхэгийн дараа гуравдугаарт бичигдэж эхэллээ. Ням гарагт шинэ тохиолдол 931 болж, 13 мянга гарснаар Японыг даваад байна. Сингапурт халдварын дийлэнх нь дотуур байранд амьдардаг цагаач ажилчдын дунд бүртгэгджээ. Харин Энэтхэгт халдварын тоо 1.6 мянгаар нэмэгдэж, 27.8 мянга хүрээд байна.

АНУ-д шинэ төрлийн “коронавирус”-ийн халдварын тоо 3.3 хувиар буюу долоо хоногийн дунджаас доогуур дүнгээр нэмэгдсэн байна.

Италид нас баралт гуравдугаар сарын дунд үеэс хойших хамгийн цөөн тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус улс тавдугаар сарын дөрвөнөөс хөл хориогоо сулруулахаар төлөвлөөд байгаа юм. Харин Их Британид нас баралтын шинэ тохиолдол сүүлийн гурван долоо хоногийн доод түвшиндээ хүрсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон даваа гарагаас ажилдаа эргэн орохоор төлөвлөөд байгаа аж.

Тэрбумтан Билл Гэйтс шинэ төрлийн “коронавирус”-ийн эсрэг вакцин хөгжүүлэх төслүүдэд анхаарч байгаагаа мэдээллээ. Энэ хүрээнд ойрын 12 сарын хугацаанд багтаж вакцин нийлүүлэхээр зорьж байгаа юм байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан тохиолдол гурван сая дөхөж, нас барсан хүний тоо 206 мянга болоод байна. Харин 878.8 мянган хүн эдгэрчээ.

Н.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: Bloombergtv.mn

Exit mobile version