Энтертайнмент
Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн цуцлагдаж магадгүй
“Токио-2020” олимпийн наадмын Ази тивийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн ирэх гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болно.
Тэгвэл БНХАУ-ын Ухань хотод гараад буй коронавирусийн тархалтаас болж цуцлагдаж магадгүй болоод байна. Тэмцээний аюулгүй байдал, тамирчдын эрүүл мэндийг харгалзаж, ОУОХ-ноос чөлөөт бөхийн эрх олгох тэмцээнийг өөр улсад шилжүүлэх нөхцөл байдал үүссэн байна.
Түүнчлэн Хятадын спортын яамнаас энэхүү халдварт өвчний улмаас дөрөвдүгээр сар хүртэл улс орныхоо бүх нутаг дэвсгэр дээр спортын аливаа уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байна.
Мөн Ухань хотод хоёрдугаар сарын 3-14-нд сонирхогчдын боксын олимпийн эрх олгох Ази, Номхон далайн орнуудын бүсийн тэмцээн болох байсан ч цуцлагдаж гуравдугаар сард Йорданд зохион байгуулагдахаар болоод байгаа юм.