Нийгэм
Харүмафүжи аварга болон “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийнхан эмнэлгийн машинууд бэлэглэжээ
“Зүрх хамгаалах төсөл” ТББ болон “Шинэ Монгол Харүмафужи” сургууль хамтран ХУД-ын нэгдсэн эмнэлэг болон Дорнод аймгийн Дашбалбар сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө.
Мэргэжлийн сүмогийн Их аварга Харумафүжи Бямбадоржийг төлөөлж түүний төрсөн ах улсын начин Д.Лхагвадорж болон “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийнхан уг үйл ажиллагаанд оролцжээ.
Эмнэлгийн түргэн тусламжийн машинуудыг Японы Хирошима хотоос авчирсан байна.
Харүмафүжи аваргын дэмжлэгтэйгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Зүрх хамгаалах төсөл”-ийн багийнхан төрөлхийн зүрхний гажигтай буюу зүрхний цооролттой Монголын 800 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийсэн талаар “qwe” сайтад бичжээ.