Орон нутаг
Сэлэнгэ мөрөнд загасчилж байгаад живж осолджээ
Тодруулбал,Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн, 60 настай, эрэгтэй Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ мөрөнд загасчилж яваад живсэн тухай дуудлагыг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 18:37 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 04.27-ны өдрийн 20:24 цагт Зүүнбүрэн суманд очиж өнөө өглөөний 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эх сурвалж: ОБЕГ