Бидэнтэй нэгд

Боловсрол

Дээд боловсролын чиг хандлага: Цар тахал ямар асуудлыг ил болгов?

Нийтэлсэн

Москвагийн “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Боловсролын шинэчлэлийн төвийн судалгааны багийн ахлагч Дара Мельникдэлхийн хэмжээнд коронавирусийн дэгдэлт улс, орнуудын дээд боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Үүнд:

Өнөөгийн хямралын үр дагаврыг харах гурван өнцөг байна.

Эхний бөгөөд ойлгоход хамгийн хялбар өнцөг бол КОВИД-19 нь сургалтыг цахим хэлбэрт шилжихэд хүргэж, дижитал технологийг эзэмшигч болон дэмжигч нарын хувьд алтан үеийг бий болголоо. Хичээлийн жилийн явцад зохион байгуулагддаг аливаа ёслолын арга хэмжээ, явцын, төгсөлтийн болон элсэлтийн шалгалт гээд бүхий л арга хэмжээ цахим хэлбэрт шилжив. Зарим их, дээд сургуулиуд багш нараа онц байдлын горимд яаралтай сургалтад хамруулж, өндөр хурдны дижитал тоног төхөөрөмж худалдан авч, зайны сургалтад шилжсэн бол зарим сургуулиуд компьютер болон интернетийн хүртээмж тэгш бус байдлыг бий болгоно гэж үзээд намар болтол сургалтаа зохион байгуулахаас татгалзлаа. Гэхдээ л ихэнх их, дээд сургуулиуд хичээлийн жилийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна.

Хоёр дахь нь – цар тахал нь ноцтой боловч хязгаарлагдмал хугацааны гамшгийн жишээ гэж харах өнцөг бөгөөд энэ нь ийм төрлийн цочролд их, дээд сургуулиудын бэлэн байдлыг үнэлэх боломжийг бий болголоо. Их, дээд сургуулиуд нь хэдэн жилийн түүхтэйгээсээ үл хамааран ийм төрлийн хямралд бэлэн биш байна гэдэг нь тодорхой болоод байна. Тэдэнд онцгой байдлын төлөвлөгөө огт байхгүй эсхүл тэр нь хэрэгждэггүй бөгөөд тэд стратеги төлөвлөлт хийх бусад хэрэгслийг ашигладаггүй юм байна.

Эцэст нь буюу гурав дахь өнцөг – өнөөгийн нөхцөл байдал нь дээд боловсролыг бодитоор оношлох боломжийг үүсгэлээ. Ширүүн бороо ороход дээврийн аль хэсгээр дусаал гоожиж буй нь ил болж, асуудалтай байгаа талбайг бүхэлд нь харах боломжтой болдог.

Эрсдлийн бүс
Алив эрсдэл эмзэг бүлэгт хүндээр тусдаг. Энэ удаад цахим технологи нэвтрээгүй, дутуу санхүүжилттэй дээд боловсролын тогтолцоо (жишээ нь Сахарын цөлөөс урагш бүсийн Африкийн орнууд), “аюулгүйн дэр”-гүй их, дээд сургуулиуд, карьерийн хувьд шилжилтийн үе шатандаа яваа багш, судлаачид, бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнууд болон гадаад оюутнууд хамрагдаж байна.

Бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнууд болон “уламжлалт бус оюутнууд” гэж нэрлэгдэж ирсэн эчнээгээр эсхүл мэргэжлээ солихоор буцаад сургуульд элсэн орсон оюутнуудын нэг хэсэг нь амьдралын хэрэгцээнээс болж дээд боловсролоос татгалзана. Энэ нь юуны өмнө дээд боловсролын өртөг өндөртэй орнууд (АНУ, Их Британи, Австрали гэх мэт)-ын оюутнуудад хамааралтай юм.

Их, дээд сургуулиуд өөрийн оюутнуудад дэмжлэг үзүүлэх ёстой юу, үгүй юу? Хэрэв үзүүлэх ёстой бол, яаж? гэсэн асуудлыг зарим улс орнууд хэлэлцэж байна.

Африкийн их сургуулиуд өөрийн оюутнуудад компьютер бэлэглэх, түрээсээр авч өгөх эсхүл интернет ашиглах эрхийг санал болгож байгаа бол АНУ-ын өндөр зэрэглэлийн судалгааны сургууль болох Чикагогийн их сургууль 2020/21 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон оюутнуудад үзүүлдэг бусад үйлчилгээний төлбөрийг нэмэхгүй гэж амласан байна.

Тайландын 52 их, дээд сургууль болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хэд хэдэн их сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулжээ. Эдийн засгийн өсөлт саарч байгааг болон цаашид нэмэгдэх оюутнуудын хүсэлтийг харгалзан сургалтын төлбөрөө бууруулж байгаа сургуулиудын жагсаалт үүгээр дуусахгүй байх хандлагатай байна.

Сайн оюутнуудаа тогтоож барихын тулд их, дээд сургуулиуд оюутнуудад тэтгэлэг санал болгох, сургалтын төлбөрөө уян хатан болгох эсхүл бууруулах бодлого баримтална. Энэ нь чадварлаг боловсон хүчнийг дэмжих болон нийгмийн тэгш байдлыг хангахад хэрэгтэй боловч нөгөө талаас их, дээд сургуулиудад нэмэлт санхүүжилтийг улсаас нөхөн олгох асуудлыг үүсгэж байгаа юм.

Хорио цээрийн үеийн хямрал нь сургалтын төлбөрөөс хамааралтай, тэр дундаа гадаадын оюутнуудын сургалтын төлбөрөөс багагүй хамаардаг хувийн их, дээд сургуулиудад хүнд цохилт болж байна. Тухайлбал, Австралийн их, дээд сургуулиудын төсвийн 20 хувийг гадаад оюутнуудын сургалтын төлбөр бүрдүүлдэг. Австрали болон АНУ-ын Засгийн газрууд ийм сургуулиудад багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Олон улсын дээд боловсролын шинжээч Саймон Маргинсоны үзэж байгаагаар, сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байсан олон улсын оюутан солилцооны хөтөлбөрүүд буцаад сэргэхэд доод тал нь таван жилийн хугацаа шаардагдах нь.

Нидерландын Studyportal нэртэй платформ олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн нөхцөл байдлыг ажиглах хяналтын самбар ажиллуулж эхэлсэн байна. Уг хяналтын самбарын мэдээллээр 4 дүгээр сарын дунд үе гэхэд олон улсын солилцооны хөтөлбөрийн оюутнуудын 40 хувь нь сургалтын төлөвлөгөөгөө өөрчилж, цахим сургалтын хөтөлбөрүүдийг идэвхтэй хайж эхэлжээ.

КОВИД-19-ийн хоёр дахь давлагаанаас эмээж байгаа Итали болон Европын орнуудад суралцаж буй гадаад оюутнууд, мөн Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцаж байгаа африкийн оюутнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах үзэгдэл ихэслээ.

Энэ нь цаашид гадаад улсад боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудын шийдвэрт ихээхэн нөлөөлөх хүчин зүйл болно. Зарим улсуудад (жишээ нь АНУ)гадаад оюутнуудад дэмжлэг үзүүлэх сангуудыг яаралтай байгуулсан бол ОХУ-д гадаад оюутнуудыг дотуур байрнаас хөөхийг хориглосон байна.

Их, дээд сургуулиуд ч өөрсдийнхөө оюутнуудад шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх баримт бичгийг дотуур байранд хүргэж өгөх, тогтмол сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх цахим уулзалт зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж эхэлжээ.

Сүүлийн дурдсан арга хэмжээ өмнө дурдсан арга хэмжээнүүдээс илүү чухал ч байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл хүний хүчин зүйл тогтолцоонд нэвтрэн орж байна гэсэн үг.

Дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд оюутан, багш нартаа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр сэтгэлийн түгшүүр, айдас, ганцаардлыг даван туулах сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг онлайн хэлбэрээр нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энд ийм төрлийн үйлчилгээг үзүүлдэггүй орос, хятадын сургуулиуд илүү эмзэг байх хандлагатай. Мэдээж хэрэг тэнд ч, энд ч ганц нэг газар оюутнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх оролдлогыг хийж байна. Гэхдээ санаачлагч нь оюутнууд л байна одоогоор.

Солилцооны хөтөлбөр зогссон тул ажил хайж байгаа залуу судлаач багш нар ч эрсдэлийн бүсэд байна. Шинээр багш ажилд авахгүй гэсэн их, дээд сургуулиудын жагсаалтад шилдэг, тэргүүний сургуулиуд нэмэгдсээр байгаа төдийгүй мөн багш нарын орон тоог багасгасан, эсхүл цалинг бууруулсан сургуулиуд ч нэмэгдэн орсоор байна.

Судлаач эмэгтэйчүүдийн академик амжилтад угаас багагүй нөлөө үзүүлж байдаг “ээжийн тэн” 2020 онд илүү хүнд болж иржээ.

Судалгаа, шинжилгээний ажил урт хугацааны хичээл зүтгэлийг шаарддаг. Гэтэл хэн нэгэнд мөн таны байнгын анхаарал хэрэгтэй байх үед судалгааны ажил хийх хэцүү. Үүний зэрэгцээ, ихэнх улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад өтгөс нялхсаа асран халамжлах зэрэг гэрийн ачааны хүндийг үүрдэг нь тогтоогдсон байна.

Дээр дурдсан бүх бүлэг эрсдэлийн бүсэд өмнө ч байсан.

Тэднийг тойрон дээд боловсролын эрх тэгш, шударга байдлын талаарх маргаан өрнөсөөр ирсэн. Гэхдээ өнөөдөр эдгээр асуудлууд илүү тод болж, үл ойшооход улам хэцүү болж байна. Хямрал бидэнд шинэ зүйл авчраагүй, харин асуудлыг улам хурцатгаж, даван туулах үйл явцыг илүү хурдасгах болов уу.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

CGTN мэдээ1 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр3 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн