Эрүүл мэнд

ЭМЯ: Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа 5 монгол хүн COVID-19 халдвар авлаа

Нийтэлсэн

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 4-р сарын 28-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 315 шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Монгол Улсад томуугийн тандалтын тогтолцоо 2004 оноос эхлэн ажлилаж байгаа 154 цэгээс сорьц авч, тандалт судалгаа хийдэг юм. Энэ тогтолцоогоороо дамжуулан коронавирусийн тандалтын судалгааг хийж байна. ХӨСҮТ-ээс 80 хүн, ажиглах байрнаас 154 хүнийг гаргаж, дараагийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авах байраа бэлдлээ.

А.Амбасэлмаа, Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 10100 хүн вирус судлалын лабораторийн шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 2-13 хоногийн дараа вирусийг илрүүлэн, нийт 38 хүнээс өнөөдрийн байдлаар есөн хүнийг эмчилж эрүүлжүүллээ. Өвчилсөн иргэдийн 20 гаруй юм оюутан, өвчин нь хөнгөн явцтай байна. 4 хүн нь гадаадын иргэн байсныг эмчилж, эрүүлжүүлсэн.

300 гаруй хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн ажигласан. Энэ хүмүүсээс PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

4-р сарын 8-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн 218 хүний тусгаарлалтын хугацаа дууссан учир шинжилгээ хийгээд эмнэлгээс гаргалаа. Маргаашийн онгоцоор ирэх иргэдээ хүлээн авах бэлтгэх хангалаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн хэмжээнд 951 мянган хүн эдгэрчээ. 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д 24 цагийн дотор 6411 хүн шинээр халдвар авч, 72 хүн нас барсан. Нийт шинэ халдварын 50 хувь нь Москва хотод байна. халдвар аваад эдгэрсэн 16 хүний цусны сийвэнг авч, өвчтэй хүнд тарьсан нь үр дүнтэй болсон тул эдгэрсэн иргэд сайн дураараа цусны сийвэнгээ өгөхийг ОХУ-ын ерөнхий тархвар судлаач уриаллаа.

Орос улс дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд нөхцөлд коронавирус гэх вирустэй тэмцэх дайнд тулалдаж байна. Энэ дайны гол фронтод эмнэлгийн ажилтнууд ажиллаж, цохилт өгч байна. Аюул бидний өмнө байгаа учир онц байдлыг 5-р сарын 12-ныг хүртэл сунгалаа. Иргэд гэрээс гарахгүй, эмнэлгийн байгууллагын зөвлөмжийн дагахыг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин иргэддээ анхааруулж, хэллээ.

Монголд 731 хүн тусгаарлалтад байна. Сүүлийн 24 цагт гадаадад байгаа 5 монгол хүн COVID-19 халдвар авлаа.

Exit mobile version