Улс төр

Л.Элдэв-Очир: Ноолуурын үнийг бодитой тогтоох, малчид ноолуураа эргэлзээгүй тушаах нөхцөлийг бүрдүүлнэ

Нийтэлсэн

Ноолуурын үнийг бодитой тогтоох, малчид ноолуураа эргэлээгүй тушаах, энэ салбарыг дэмжих тогтоолын төслийг өргөн барихаар болсон талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир мэдээллээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандан “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг өнгөрсөн долоо хоногт сонссон.

Энэ үеэр ноолуурын үнийг кг тутамд 100 мянган төгрөгөөс буулгахгүй байна гэсэн шийдвэр бодит ажил болохгүй малчдыг хүлээлгэд оруулаад байгаа талаар нэлээд маргаан өрнөсөн.

Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар уг асуудлаар байгуулсан ажлын хэсэг тогтоолын төслөө өргөн барихаар бэлтгэж байна.

Тогтоолын төсөлд тусгасан асуудлын талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ бодитой үр дүнд хүрэхгүй байх нөхцөл бий болсон тул Ч.Улаан сайд залруулга хийх байх. Ноолуурыг хилийн бүх боомтоор хураамжгүй, саадгүй нэвтрүүлэх, ноолуурын үнийн зөрүү кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын хөрөнгө оруулагчдыг татан оруулах зэрэг ажлыг тусгасан. Үүссэн нөхцөлтэй холбоотойгоор тал бүрийн судалгааг хийж, ноолуурын үнийг бодитой тогтоох, малчид эргэлзэлгүй ноолуураа тушаах нөхцөлийг бүрдүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсон” гэв.

Exit mobile version