CRI Монгол радио

Хятадын интернет ашиглагчдын тоо 904 саяд хүрэв

Нийтэлсэн

Хятадын интернет мэдээллийн төвөөс өнөөдөр буюу 4-р сарын 28-нд 45 дахь “Хятадын инетнетийн хөгжлийн байдлын бүртгэл тайлан”-г нийтлэв. “Тайлан”-нд интернетийн дэд бүтэц, интернет ашиглагчдын цар хүрээ болон бүтэц, интернетийн хэрэглээний хөгжил, интернетийн захиргаан дахь хэрэглээний хөгжил, инернетийн аюулгүй байдал зэрэг талаар дүгнэлт хийж, 2019 оны сүүлийн хагас жилээс энэ оны эхэн хүртэлх Хятадын интернетийн хөгжлийн байдлыг тайлагнажээ.

“Тайлан”-нд тэмдэглэснээр, энэ оны 3-р сарын байдлаар Хятадын интернет ашиглагчдын тоо 904 саяд хүрсэн нь 2018 оны мөн үеэс 75.08 саяар нэмэгдэж, интернетийн хэрэглээ нь 64.5 хувьд хүрэв. Хятадын интернет худалан авагчдын тоо 710 саяд хүрэв. Интернет худалдан авалт нь дижитал эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсгийн хувьд хэрэглээний зах зээлийн эрчтэй хөгжилд өдөр ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэж байна.

Халдварын улмаас энэ онд интернетийн зугаа цэнгээний програм хангамжийн хэрэглэгчдын тоо болон хэрэглээ нь ихээр нэмэгдсэн байна. 3-р сарын байдлаар, видео нь утсаар харилцах хэрэглээний дараа орох хоёр дахь том интернетийн програм хангамж болоод байна. Богино хэмжээний видео индэр нь гадаад дахь зээлээ өргөтгөхийн зэрэгцээ бусад салбартай хамтран ажиллах, ялангуяа ядуу бүсийн эдийн засгийн хөгжлийг дэмжих ажилд илэрхий үүрэг гүйцэтгэж байна.

Энэ оны 3-р сарын байдлаар, Хятадын цахим сургалтад хамрагдсан хэрэглэгчдын тоо 423 саяд хүрч, 2018 оны эцийн үзүүлэлтээс 110.2 хувиар нэмэгдэв. Тоо бүртгэлээс үзвэл, халдварын хугацаанд цахим хэлбэрээр үйличилгээ үзүүлдэг сургалтын програм хангамжуудын байнгын хэрэглэгчдийн тоо хэдэн арван саяар хэмжигдэх болов.

Н.Пүрэвжав

Exit mobile version