Эрүүл мэнд
ЭМЯ: ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байна
Д.Нарангэрэл, ХӨСҮТ-д COVID-19 халдвартай 28 хүн эмчлүүлж байна. 5310 хүнийг ажиглалт тусгаарлалтад авснаас өнөөдөр 484 хүн ажиглалтад байна. 284 хүн өчигдөр тусгаарлалтаас гарлаа.
Дулаарсан учир хүүхдүүд гадаа тоглох, ундаа дамжуулан уух нь харагдаж байна. Халдвар шүлмээр дамждаг учир хүн бүр өөрийн аяга, халбага, ариун цэврийн хэрэглэлтэй байхыг анхааруулж байгаа. Иймд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг алдахгүй дагахыг анхаарууллаа.